АЖИЛД ОРЪЁ

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд, тээврийн салбарыг сонирхон суралцагч, шинэ залуу үед өсөн дэвшиж, хөгжих боломжийг олгоно. 

Ерөнхий нягтлан бодогч

Нээлтийн огноо : 2024-04-22
Хаалтын огноо : 2024-05-12
Компани : Монложистикс Холдинг ХХК
Зар нээгдсэн

Ажлын байрны зорилго, гүйцэтгэх үүрэг

Ажлын байрны зорилго:

Группийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж санхүү, татварын тайлангуудыг цаг хугацаанд нь үнэн зөв тайлагнах

Ажлын байрны үндсэн үүрэг:
  1. Толгой компанийн санхүү бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, санхүү бүртгэлийн нэгжийн ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар хангах
  2. Группийн санхүүгийн бүртгэлийг НББОУС болон СТОУС-ын дагуу үр ашигтай хөтөлж, удирдлагуудыг санхүүгийн үйл ажиллагааны талаар үнэн бодит, хэрэгцээт мэдээллээр хангах, бусад охин компаниудад чиг үүргийн удирдлагаар хангах
  3. Группийн хэмжээнд санхүүгийн нэгтгэл тайлагналыг хариуцах
  4. Группийн хэмжээнд санхүүгийн бүртгэлийн чанарт болон журмын хэрэгжилтэнд хяналт хийх
  5. Группийн хэмжээнд санхүү, татварын тайлангуудыг татварын багц хууль болон бусад хуулийн дагуу, хугацаанд нь үнэн зөв гаргаж, татвар, гааль, НД-ын газруудад цаг хугацаанд илгээж, бусад охин компаниудад зөвлөгөө, чиг үүргээр хангаж ажиллах

Тавигдах шаардлага

  • Санхүү болон НББ-ийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • НББ мэргэжлээрээ 5-с дээш жил, Ерөнхий нягтлан бодогчоор 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай
  • Аналитик дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
  • Odoo ERP программ дээр ажиллаж байсан туршлагатай
  • MS Office программуудыг ахисан түвшинд ашиглаж, үр дүн гаргах чадвартай
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, эерэг хандлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

Хуваалцах:

Facebook
Twitter

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Hamtran ajillah