Монложистикс групп нь өдгөө 1 толгой компани, 6 охин компани, 200 орчим ажилтан, 163 орны 800 гаруй түнш, дотоодын 1500 гаруй үйлчлүүлэгчтэй салбартаа тэргүүлэх зэрэглэлээр ажиллаж байна.
Монложистикс Групп нь өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлохоос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, хөрш орнуудыг ачаа тээврээр холбох зэрэг тээвэр ложистикийн бүх төрлөөр олон улсын стандартад нийцсэн цогц үйлчилгээг үзүүлдэг тээвэр ложистикийн тэргүүлэгч компани юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бизнесийн тогтвортой өсөлт, менежментийн шилдэг туршлага, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай групп компанийг бүрдүүлэн хөгжүүлж байна.
Монложистикс Групп нь Монгол Улсын тээвэр, ложистикийн салбарын тэргүүлэгч үндэсний групп компани бөгөөд өнөөдөр 1 толгой компани, 7 охин компани, 210 гаруй ажилтан тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монложистикс Холдинг ХК нь охин компаниуддаа хүний нөөц, санхүү, мэдээллийн технологи, маркетинг, стратеги ба бизнес хөгжлийн чиглэлээр менежментийн нэгдсэн үйлчилгээ үзүүлж, Группийн бодлого, стандарт, үйл ажиллагааны уялдааг ханган ажилладаг толгой компани юм.
Үйл ажиллагааны хамрах хүрээ:
Дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд
2030 он гэхэд бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг засаглалтай, хүний хөгжлийг дээдэлсэн соёлтой, дэлхийн хөрөнгө оруулагчдыг татсан компани болно
Монложистиск Группийн Чанарын бодлого, Зорилго