Монложистикс групп нь өдгөө 1 толгой компани, 6 охин компани, 200 орчим ажилтан, 163 орны 800 гаруй түнш, дотоодын 1500 гаруй үйлчлүүлэгчтэй салбартаа тэргүүлэх зэрэглэлээр ажиллаж байна.

Үнэт зүйлс

Шударга, ил тод байдал

Манай бүх үйл ажиллагаа том жижиг, их багаас үл хамааран үнэнч шударга байх зарчим дээр суурилан, бүхий л оролцогч талуудад шаардлагатай мэдээллийг нээлттэй ойлгомжтой, үнэн зөвөөр цаг ямагт хүргэж байх болно.

Хариуцлага, сахилга бат

Манай байгууллагын нэгж ажилтан бүр өөрийн хариуцсан аливаа ажлыг хийхдээ хувийн өндөр сахилга баттай байж, хийж буй ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандаж, Монгол улсын хууль дүрэм болон Группийн дотоод журам, үйл ажиллагааны стандартыг ёс зүйтэй биелүүлж, ямар ч ажлыг туйлын хариуцлагатайгаар, чанар стандартын дагуу гүйцэтгэнэ.

Өндөр чадвартай, мэргэжийн хамт олон

Манай ажилтан бүр тасралтгүй суралцан, оюун мэдлэгээ тэлж, мэргэжлийн болон ерөнхий ур чадвараар цаг үетэйгээ үргэлж нийцэж, дэлхийн өнцөг булан бүрийн аль ч компанид тэнцэн ажиллах чадамж бүхий зорилго нэгт баг хамт олны нэг хэсэг байна.

Инновацилаг багийн сэтгэлгээ

Инноваци, бүтээлч сэтгэлгээгээр багийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан төгөлдөршүүлэхийн төлөө цаг үетэй хөл нийлж, техник технологийн дэвшилтэт хөгжлийг хурдтай нэвтрүүлж, байнга шинийг санаачлагч дэмжигч багуудаас бид бүрдэнэ.

Бусдыг хүчирхэгжүүлэх манлайллын соёл

Ажилтан бүр өөрийгөө олж нээн, авъяас чадвараа суралцах их хүсэл эрмэлзлээр хөгжүүлэн, оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулснаар өөртөө болон байгууллагад амжилт бүтээл дагуулж, бусаддаа үлгэрлэн манлайлах замаар дараагийн орлон залгамжлагч нарыг тасралтгүй төрүүлдэг байна.