Хүний нөөц

Хүний нөөцийн бодлого

  • Групп компанийн мэргэжлийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт
  • Судалгаанд суурилсан бусдаас давуу цалин хөлсний бодлого
  • Бусдыг хүчирхэгжүүлэх манлайллын соёл
  • Аз жаргалтай багийг хадгалах

Монложистикс группийн статистик үзүүлэлтүүд

Сургалт, хөгжилд жил бүр 100 гаруй саяыг зарцуулдаг

Жил бүр
3 ажилтныг гадаадад сургадаг

Жил бүр нийт ажилчдын
10-20% карьер ахидаг

Нийт ажилчдын
70% нь GEN Z үеийнхэн

Тээврийн зах зээлийн
4% эзэлдэг

Олон нийтийн үйл ажиллагаанд
150 гаруй сая төгрөг зарцуулдаг

2 цагийн уян
цагийн системтэй
hr5

Тав тухтай ажиллах орчин

Тав тухтай ажиллах орчин, нөхөрсөг хамт олонтой байх үед ажил дээрх цаг хугацаа маш хурдан, илүү үр бүтээмжтэй өнгөрдөг.

hr9

Хөнгөлөлт, хангамж

Хайртай хүмүүстэйгээ урт удаан, эрүүл, аз жаргалтай, сэтгэл тайван амьдрахын тулд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь маш чухал. Тэгвэл бид энэ асуудлаа компанидаа даатгачихдаг.

Сонгон шалгаруулалтын үе шат

Анкетын шалгаруулалт

1-р шат

Бид анкетын сонгон шалгаруулалтыг оноогоор дүгнэдэг ба зөвхөн дараагийн шатанд тэнцсэн үед танд эргэн мэдэгдэх болно.

Мэдлэг сорих шалгалт

2-р шат

Анкетын шалгаруулалтанд тэнцсэн хүн бүр Асуудал шийдвэрлэх чадварын тест, Англи хэлний түвшин тогтоох тест, шаардлагатай онцлог ажлын байранд нэмэлт мэргэжлийн шалгалт авч хариуг 3-5 хоногт багтаан танд эргэн мэдэгдэх болно.

Ярилцлага

3-р шат

Ярилцлагыг Группийн эрх бүхий ярилцлага хийгч хийнэ. Шаардлагатай тохиолдолд бид нэмэлт тодруулгыг авахаар дараагийн шатны удирдлагуудтай ярилцлага хийх болно.

Шийдвэр гаргалт

4-р шат

Сонгон шалгаруулалт явагдаж бүрэн дууссанаар компани нэгдсэн шийдвэр гаргана. Хүний нөөцийн нэгж танд эцсийн шийдвэрийг 5 хоногт багтаан танилцуулах ба тэнцсэн тохиолдолд танд ажлын саналыг бичгээр хүргүүлнэ.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Hamtran ajillah