“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

Компанийн нэр: “Монложистикс Холдинг” ХК

Хурал болох байршил: Цахим холбоосоор https://hural.mlholding.mn

Хурал болох огноо, цаг: 2024 оны 4-р сарын 27-ны Бямба гарагт, 14:00 цагт (UTC+8)

Хурал зохион байгуулах хэлбэр: Зайнаас буюу цахим хэлбэрээр

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4-р сарын 4-ний өдөр

 

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. ТУЗ-ийн 2024 оны цалингийн төсвийг батлах;

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах шийдвэрийн төсөл;
  2. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлан;
  3. Компанийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайлан;
  4. Аудитын байгууллагын дүгнэлт;
  5. 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоол;
  6. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлт;
  7. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлан, ТУЗ-ийн 2024 оны цалингийн төсөв;

Хуралд оролцох боломжгүй бол хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нью Хоризонс оффис, 1101 тоот хаягаар болон https://hural.mlholding.mn холбоосоор 2024 оны 4-р сарын 12-ны өдрөөс 2024 оны 4-р сарын 26-ны өдрийн 17:00 хүртэл аль ч цагт цахим хуудсаар дамжуулан өгч болно.

 

Хувьцаа эзэмшигч Та 2024 оны 4-р сарын 05-ны өдрөөс өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид ажлын цагаар эсхүл www.mlholding.mn цахим хуудсаар хандан хурлын материал, санал өгөх заавартай танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд 7701-5454 /3/, 9999-1407 утсаар эсвэл info@mlholding.mn цахим шуудангаар авах боломжтой.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn

Дэлхийрүү тэмүүлэх
үндэсний брэнд

Тээвэр ложистикийн салбарын мэдээллийг авахыг хүсвэл имэйл хаягаараа бүртгүүлээрэй.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Нью хоризонс оффис,
11 давхар, 1101 тоот

+976 7701-5454

info@mlholding.mn

Monlogistics Holding LLC © copyright 2022. All Rights Reserved.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Hamtran ajillah