Бидний тухай

Монложистикс групп нь өдгөө 1 толгой компани, 10 охин компани, 200 орчим ажилтан, 163 орны 800 гаруй түнш, дотоодын 1500 гаруй үйлчлүүлэгчтэй салбартаа тэргүүлэх зэрэглэлээр ажиллаж байна.

Монложистикс групп нь 2005 оноос эхлэн тээвэр ложистикийн чиглэлээр үйл ажиллаагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 1 толгой компани, 10 охин компани, 200 орчим ажилтан, 163 орны 800 гаруй түнш, дотоодын 1500 гаруй үйлчлүүлэгчтэй салбартаа тэргүүлэх зэрэглэлээр ажиллаж байна.

Бид өнөөдөр Монгол улсад тээврийн салбарын онцлог бүрийг шингээсэн 10 охин компанитайгаар Группийн үйл ажиллагааг өргөжүүлэн, Монгол улсын тээврийн салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, эцсийн харилцагч үйлчлүүлэгчиддээ хамгийн чанартай, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэхээр ажилладаг билээ.

Монложистикс Холдинг ХК нь өөрийн охин компаниудад Хүний нөөц, Санхүү, Мэдээллийн технологи, Маркетинг, Стратеги, Бизнес хөгжил , Ложистик 6 чиглэлд олон улсын менежментийн үйлчилгээг чанартай үзүүлэхээс гадна, шинэ бизнес төслийг үргэлж эрэлхийлж, Группийг нэг бодлого, зарчимд зангидаж, нэгдсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг толгой компани 

Үйл ажиллагааны хамрах цар хүрээ

  • Группийн бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалах бодлого, стандартаар хангах
  • Группийн стратеги бодлогыг тодорхойлох
  • Группийн засаглал, менежментийг хэрэгжүүлэх
  • Охин компаниудыг чадвартай боловсон хүчнээр хангах, тасралтгүй хөгжүүлэх
  • Группийн брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • Шинэ бизнес боломжийг эрэлхийлэх, судалгаа хийх
  • Шинэ бизнес төсөл хэрэгжүүлж, хөгжүүлэх

Үйл ажиллагааны хамрах цар хүрээ

  • Группийн бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалах бодлого, стандартаар хангах
  • Группийн стратеги бодлогыг тодорхойлох
  • Группийн засаглал, менежментийг хэрэгжүүлэх
  • Охин компаниудыг чадвартай боловсон хүчнээр хангах, тасралтгүй хөгжүүлэх
  • Группийн брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • Шинэ бизнес боломжийг эрэлхийлэх, судалгаа хийх
  • Шинэ бизнес төсөл хэрэгжүүлж, хөгжүүлэх

Эрхэм зорилго

Дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд

Алсын хараа - 2030

Бид орчин үеийн дэд бүтэц, үйлчилгээний чанар дээр суурилсан цогц ложистик үйлчилгээг нэвтрүүлж улмаар Монгол улсыг Ази Европыг холбосон ложистик төв болгоно.

Монложистиск Группийн Чанарын бодлого, Зорилго

ҮНЭТ ЗҮЙЛС

Хариуцлага, сахилга бат

Манай байгууллагын нэгж ажилтан бүр өөрийн хариуцсан аливаа ажлыг хийхдээ хувийн өндөр сахилга баттай байж, хийж буй ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандаж, Монгол улсын хууль дүрэм болон Группийн дотоод журам, үйл ажиллагааны стандартыг ёс зүйтэй биелүүлж, ямар ч ажлыг туйлын хариуцлагатайгаар, чанар стандартын дагуу гүйцэтгэнэ.

Бусдыг хүчирхэгжүүлэх манлайллын соёл

Ажилтан бүр өөрийгөө олж нээн, авъяас чадвараа суралцах их хүсэл эрмэлзлээр хөгжүүлэн, оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулснаар өөртөө болон байгууллагад амжилт бүтээл дагуулж, бусаддаа үлгэрлэн манлайлах замаар дараагийн залгамж манлайлагч нарыг тасралтгүй төрүүлдэг байна.

Инновацилаг багийн сэтгэлгээ

Инноваци, бүтээлч сэтгэлгээгээр багийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан төгөлдөршүүлэхийн төлөө цаг үетэй хөл нийлж, техник технологийн дэвшилтэт хөгжлийг хурдтай нэвтрүүлж, байнга шинийг санаачлагч дэмжигч багуудаас бид бүрдэнэ.

Өндөр чадвартай, мэргэжлийн хамт олон

Манай ажилтан бүр тасралтгүй суралцан, оюун мэдлэгээ тэлж, мэргэжлийн болон ерөнхий ур чадвараар цаг үетэйгээ үргэлж нийцэж, дэлхийн өнцөг булан бүрийн аль ч компанид тэнцэн ажиллах чадамж бүхий зорилго нэгт баг хамт олны нэг хэсэг байна.

Шударга, ил тод байдал

Манай бүх үйл ажиллагаа том жижиг, их багаас үл хамааран үнэнч шударга байх зарчим дээр суурилан, бүхий л оролцогч талуудад шаардлагатай мэдээллийг нээлттэй ойлгомжтой, үнэн зөвөөр цаг ямагт хүргэж байх болно.

Толгой компанийн бүтэц

Группийн удирдлагууд

Л. Ганзоригт
Үүсгэн байгуулагч ба ТУЗ-ийн дарга
Б. Тэлэнгэд
Үүсгэн байгуулагч ба ТУЗ-ийн гишүүн

Г. Хишигбат
ТУЗ-ийн гишүүн

С. Сайнбат
ТУЗ-ийн гишүүн

Б. Энхтүвшин
ТУЗ-ийн гишүүн

Ө. Ганзориг
ТУЗ-ийн гишүүн

Э. Оюунбилэг
ТУЗ-ийн хараат бус гишүүн

Г. Цэрэнпүрэв
ТУЗ-ийн хараат бус гишүүн

С. Энх-Амгалан
ТУЗ-ийн хараат бус гишүүн

Гүйцэтгэх удирдлага

Г.Хишигбат
Гүйцэтгэх захирал Монложистикс Холдинг ХК

Б. Тэлэнгэд
Гүйцэтгэх захирал Монложистикс Транзит ХХК

А.Одгэрэл
Гүйцэтгэх захирал Монложистикс Тракинг ХХК

И.Цогбаяр
Гүйцэтгэх захирал Монложистикс Ворлдвайд ХХК

Н.Эрдэнэбилэг
Гүйцэтгэх захирал
Каус Аустралис ХХК

Тугаринов.В.А
Гүйцэтгэх захирал
ООО Монложистикс Транс Сервис ХХК

БИДНИЙ ТҮҮХ

Монложистикс Ворлдвайд ХХК үүсгэн байгуулагдав.
2005
Монголын Тээвэр Зуучлагчдын нэгдсэн холбоонд элсэв.
2006
Төмөр замын аюулгүй ажиллагааны “В” лиценз гардан авав.
2009
2010 Монгол Улсын гаалийн Ерөнхий  газраас Гаалийн зуучлагчийн эрх авав.
2010
Төмөр замын аюулгүй ажиллагааны  “А” лиценз гардан авав.
2010
Монголын гаалийн зуучлалын нэгдсэн  холбооны гишүүнээр элсэв.
2011
ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэх төслийг эхлүүлэв.
2014
FIATA-Олон улсын тээвэр зуучийн холбоонд гишүүнээр элсэв.
2015
ISO 9001:2008 стандартын албан ёсны сертификатыг гардаж авав.
2015
Rebranding “UPGRADE 10” төслийг эхлүүлэв..
2016
Оюу Толгой ХК-ийн албан ёсны тээвэр зуучаар шалгарав.
2018
Бүх ачаа бараа даатгалд хамрагдав.
2018
Эм Эл Холдинг ХХК-ийг байгуулж, Групп компани болж үйл ажиллагаа өргөжүүлэв
2019
Транзит тээврийн үйлчилгээг өргөжүүлж, Монложистикс Транзит ХХК байгуулагдав.
2020
RE-BRANDING хийж, доорх өөрчлөлт гарсан юм.
- Монложистикс Холдинг ХХК болж нэрээ солив.
- Монложистикс Тракинг ХХК байгуулагдав.
- Монложистикс Карго ХХК байгуулагдав.
- Монложистикс транс сервис ХХК байгуулагдав.
2021

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Hamtran ajillah