МОНЛОЖИСТИКС ГРУПП ТЭСО ГРУППИЙН ОХИН КОМПАНИД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ

  • Монложистикс Групп тээвэр ложистикийн салбарт үйл ажиллагааныхаа зах зээлийг тэлж, ТЭСО Группийн охин компани болох “Төв Азийн Зам” ХХК-ийн хувьцааг худалдан авах, хөрөнгө оруулах замаар хяналтын багц буюу 51 хувийг өөртөө нэгтгэлээ. “Төв Азийн Зам” ХХК нь тээвэр ложистикийн чиглэлээр 2012 онд ТЭСО Инвестмент ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж байсан ба суудлын авто машины импортын тээврийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг, салбарын тэргүүлэгч компанийн нэг юм.
  • Суудлын автомашины зах зээл нь Монгол улсын нийт импортын 20%-г дангаараа бүрдүүлдэг бөгөөд улсын хэмжээнд хамгийн ихээр импортлогддог бараа бүтээгдэхүүний хоёрдугаарт ордог чухал зах зээлд тооцогддог юм. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй өссөн уг зах зээл нь 2024 оны эхний хагасын байдлаар өсөлтөө хадгалж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 105%-р өссөн үзүүлэлттэй байна. “Төв Азийн Зам” ХХК нь тус зах зээлд олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлээд зогсохгүй суудлын автомашины лизингийн үйлчилгээнд инновацыг шингээн “Translease” үйлчилгээг салбартаа нэвтрүүлжээ.
  • Чадварлаг боловсон хүчинтэй мөн бизнесийн өсөлт нь тасралтгүй явж байгаа Төв Азийн Зам ХХК-г Монложистикс Групп нь өөрт нэгтгэснээр маш богино хугацаанд том зах зээлд нэвтэрч байгаагаар онцлогтой юм. Мөн цаашид Монложистикс Групп нь “Төв Азийн Зам” ХХК-ийн тээврийн үйл ажиллагааг илүү бүтээмжтэй болгох, өөрийн ноу-хау болоод технологи, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх замаар хэрэглэгч болон бусад оролцогч талуудад үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж буй аж. 

 

  • Түүнчлэн Монложистикс Групп нь үндэсний топ группүүдийн нэг болох ТЭСО Групптэй бизнес хамтрагч болсноор цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон шинэ боломжуудыг нээх гарц үүсэж байгаа юм.
  • Компанийг нэгтгэх ажлыг 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор хэлэлцээрийг хийсэн бөгөөд Монложистикс Группийн 2024 оны нэгтгэл санхүүгийн тайланд “Төв Азийн Зам” ХХК-ийн гүйцэтгэл бүтэн дүнгээр нэгтгэгдэж орох юм. Уг нэгтгэлийн үр дүнд Монложистикс Группийн борлуулалтын орлого 15%-20%, хүлээгдэж буй цэвэр ашиг 10%-15%-иар нэмэгдэх эерэг хүлээлттэй байна.

 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn

Дэлхийрүү тэмүүлэх
үндэсний брэнд

Тээвэр ложистикийн салбарын мэдээллийг авахыг хүсвэл имэйл хаягаараа бүртгүүлээрэй.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Нью хоризонс оффис,
11 давхар, 1101 тоот

+976 7701-5454

info@mlholding.mn

Monlogistics Holding LLC © copyright 2022. All Rights Reserved.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Hamtran ajillah