Монложистикс Холдинг ХК нь нээлттэй компанийн хүрээнд хувьцаа эзэмшигчид болон хөрөнгийн зах зээлийн нийт оролцогчдод мэдээллээ илүү нээлттэй, ил тод хүргэж, тэдгээртэй хэрхэн зөв харилцаатай байх тал дээр онцгой анхааран ажиллаж байгаа билээ.
Үүний хүрээнд Монложистикс Холдинг ХК (MSE:MLG) нь хөрөнгө оруулагчидтай харилцах (Investor Relation) функцээ сайжруулах зорилгоор мэргэжлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний компани болох СММ Коммуникаци ба Адвайзорийс ХХК-тай хамтын ажиллагааг эхлүүллээ. Зөвлөх үйлчилгээний хүрээнд хөрөнгө оруулагчидтай харилцах суваг, календарь боловсруулах, хөрөнгө оруулалтын түүх, хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга, стратеги боловсруулах зэрэг цогц ажлууд хийгдэх юм.
Монложистикс Холдинг ХК (MSE:MLG) нь 2023 оны 09 сард хувьцаагаа нийтэд амжилттай болгосноор Ложистикийн салбарын анхны ХК болсон.
Монложистикс Групп нь 2005 онд тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 1 толгой компани, 9 охин компани, 180 орчим ажилтан, 163 орны 800 гаруй харилцагч түнш, дотоодын 1500 гаруй үйлчлүүлэгчтэй Монгол улсын тээвэр ложистикийн салбарын тэргүүлэгч байгууллага болсон байна.
СММ Коммуникаци ба Адвайзорийс ХХК нь хувьцаат компаниудад хөрөнгө оруулагчидтай харилцах стратегийг оновчтой тодорхойлох, мөн IPO хийх, бонд гаргах стратеги зэрэг бизнесүүдийг Хөрөнгийн зах зээлд үр ашигтай, нэр хүндтэй оролцох тал дээр зөвлөн ажилладаг.
☎️ 7701-5454
Info@mlholding.mn
https://mlholding.mn/