- Монгол Улсын тээвэр ложистикийн салбарын тэргүүлэгч компани болох Монложистикс Групп нь 2005 онд үүсгэн байгуулагдсан. Тус цагаас хойш тээврийн салбартаа тасралтгүй амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өдгөө 9 охин компанитайгаар группийн хэмжээнд ажиллаж байна.
- Монложистикс Групп нь 2023 оны 9 сарын 4 нд олон нийтэд нээлттэй компани болохоо зарлаж Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани болсон билээ.
- Тус компани нь 2015 онд анхны ажилтнууддаа компанийнхаа хувьцааг урамшууллаар хэлбэрээр олгож байсан бол өнөөдөр ESOP /Employee stock ownership plan/ хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж группийн хэмжээнд нийт бүх ажилтнууддаа компанийнхаа эзэмшигч болох боломжийг бүрдүүлж өгчээ.
- Уг хөтөлбөрийг Ашид Ассет Менежмент компанитай хамтран “МОНЛОЖИСТИКС ИРЭЭДҮЙ” хувийн хөрөнгө оруулалтын санг байгуулж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
- Ажилтан компанийнхаа эзэмшигч болсноор илүү өндөр бүтээмжтэй, эзний сэтгэлээр хандахаас гадна компанийн хөгжил, алсын хараа, эрхэм зорилго нэг чигт чиглэж илүү амжилттай ажиллах нөхцөл бүрддэг байна.
ӨСӨЛТИЙН ЦУВААНД ХАМТДАА
МОНЛОЖИСТИКС ГРУПП