Монложистикс Холдинг Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2023 оны 11 сарын 18-нд цахим хэлбэрээр буюу онлайнаар амжилттай болж өнгөрлөө.
Хурлыг компанийн фэйсбүүк хуудсаар болон https://hural.mlholding.mn/ вэбсайтаар үзүүлсэн бөгөөд 86.46%-ийн ирцтэй хүчин төгөлдөр хурал боллоо.
Тус хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дараах 4 хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
- Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлах тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлд ердийн болон хараат бус гишүүдийг кумулятив аргаар сонгох тухай
– Компанийн ТУЗ-ийн ердийн 5 гишүүн
– Компанийн ТУЗ-ийн хараат бус 4 гишүүн - Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны төсвийг батлах тухай
- Гол ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд опцион гаргах зөвшөөрөл олгох тухай тус тус асуудлуудаар хэлэлцлээ.
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ЭНЭ холбоосоор бүтэн үзэх боломжтой.
Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигч та бүхэндээ дахин талархсанаа илэрхийлье.
- Вэбсайт: mlholding.mn/
- Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Monlogistics
- Утас: +976 7701-5454
- Цахим шуудан: info@mlholding.mn