2023/02/15 Ложистикийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн Газар:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа нар 2023 оны 2-р сарын 11-ний өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллаж, “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцлаа.

  • Энэ үеэр ГЕГ-ын Цахим удирдлагын төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээв. Одоогоор GAALI.MN-д аж ахуйн нэгжийн 34, иргэний 13 үйлчилгээг нэвтрүүлснээр нийт 25,952 удаагийн давтамжтай үйлчилгээг үзүүлжээ.
  • Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 02-р сарын 07-нд Тианжин Порт групп ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тианжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо. БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тианжин боомтоор тээвэрлэдэг. “Монгол-Тианжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа, зардал багасах ач холбогдолтой юм. Иймд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ашигтай далайн болон хуурай боомт, тээвэр логистикийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа сайдын зүгээс илэрхийллээ.
  • Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна энержи интернэшнл” ХХК, “Баошен төмөр зам” ХХК нарын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилготой санамж бичгийн төслийг хэлэлцэн, тохиролцсоноор 2023.02.11-ний өдөр хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
  • Уг харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”, “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн холбогдох шаардлагуудыг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдэж байна.

МТЗНХолбоо:

  • УБ хот дахь терминалуудад: 1171 ачаатай, 306 хоосон чингэлэг байна.
  • Замын-Үүд: 164 ачаатай чингэлэг байна.
  • БНТурк Улс-д болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас эрсдэж, олон байшин барилга нурсан явдалд явдалд эмгэнэл илэрхийлэн МТЗНХ-г төлөөлөн Гүйцэтгэх захирал Г.Ундармаа Турк Улсын Элчин сайд Зафер Атеш-д 2023 оны 02-р сарын 13-ны өдөр ханпив хүлээлгэн өглөө. Хандивын аянд холбооны гишүүн 20 байгууллагуудаас нийт 13 сая төгрөгийн хандив цугларсан байна.

УБТЗ/ АБТЕМА:

УБТЗХНН: ӨНӨӨДӨР БНХАУ-ЫН “ТЯНЬЖИН ПОРТ” ГРУППЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮЙ ШҮБО ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

  • Дэлхийн 200 шахам улсын 800 орчим боомттой харилцдаг Тяньжин боомт нь Монгол Улсын хувьд хамгийн дөт далайн гарцын нэг бөгөөд Монгол Улсын экспорт, импортын барааны ихэнх хэсэг нь Тяньжин боомтоор дамжин өнгөрдөг.
  • БНХАУ-аас Монгол Улсыг чиглэсэн нийт чингэлгийн 89 хувь нь зөвхөн Тяньжин боомтоос иржээ.
  • Тус боомтоос Монгол Улс руу тээвэрлэж байгаа ачааны хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2022 онд нийт 720 галт тэрэг аялсан ба 37200 вагоноор 20 футын 8288 чингэлэг, 40 футын 33055 чингэлэг, нийт 41343 чингэлэг ачаа тээвэрлэсэн байна.
  • Тяньжин боомт өнгөрсөн жил 530 сая тонн ачаа, 21 сая TEU чингэлэг боловсруулж нэвтрүүлжээ. Тус боомт нь 213 терминалтай бөгөөд өнгөрсөн жил “Ухаалаг+Ногоон” бүрэн автомажсан эко терминалыг ашиглалтад оруулжээ.
  • Тус боомт нь 22-25 сая TEU чингэлэг нэвтрүүлэх зорилт дэвшүүлж байгаа бөгөөд Ази-Европыг холбосон Монгол Улсын төв коридор, тэр дундаа УБТЗ чухал үүрэгтэйг Тяньжин боомтын төлөөлөгчид онцлон тэмдэглээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар саналаа илэрхийллээ.
  • УБТЗ-ын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийг тэлж өсгөхөд чухал үүрэгтэй тус боомттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан саналаа солилцлоо. / Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН – Ulaanbaatar Railway JVC

 

Эрээн-Замын Үүдийн авто тээвэр:

  • Эрээн рүү өдөрт 100 гаруй машин орж байгаа бөгөөд Хятадын Цагаан сарын амралттай холбоотойгоор Эрээний гаалийн талбайд машины бөөгнөрөл үүссэн байна.
  • Түүвэр ачааг 10-14 хоногт тээвэрлэн авчирч байна.

Европын орнуудаас авто тээвэр:

  1. 02-р сарын 10-ны өдрөөс эхлэн Польш болон Беларусийн хил дээрх Бобровники олон улсын боомт нь Польшийн аюулгүй байдлын үүднээс тодорхойгүй хугацаагаар хаагджээ. Ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүнд давхар шалгалт орох ба тээвэрлэлтийн хугацаа нь илүү урт болох магадлалтай байна. Энгийн ачаа хилээр хэвийн нэвтэрч байгаа ч бусад боомтуудын нэвтрүүлэх хүчин чадалд мэдэгдэхүйц нөлөөлж байна. Брест боомтын ачаалал нэмэгдэж нэг машин нэвтрэх хугацаа 3 цаг болсон байна. Бусад хилийн боомтуудаа хаах эсэх нь тодорхойгүй байна.
  2. Туркээс Гүрж Улсаар дамжин өнгөрөх маршрут ачаалалтай байгаа бол Азарбайжанаар дамжих нь өртөг өндөртэй байна. Иранаар дамжих боломж байгаа ч дайнтай улс тул машин гацах эрсдэлтэй.
  3. ОХУ-ын Москва болон бусад хотуудаас түүвэр чингэлэг тээвэрлэх боломжтой боллоо.
    1. Москва болон Улаан-Үд хотуудад ачааг төвлөрүүлэн авто-тээврээр тогтмол хугацаанд Улаанбаатар хот руу тээвэрлэх
    2. Москва орчмын хотуудаас ачааг авто-машинаар Москва дахь агуулахад татан төвлөрүүлэх
    3. Москва-Улаан-Үд чиглэлд түүвэр чингэлэг 7 хоногт 3-4 удаа гарна.

Монгол Улсын хилийн боомтууд:

  • Алтанбулаг боомт болон ОХУ-тай хиллэдэг бүх автобоомтууд хэвийн ажиллаж байна.
  • БНХАУ-тай хиллэдэг автобоомтуудаас Сүмбэр, Байтаг, Даян боомтууд ажиллахгүй байгаа ба бусад бүх боомтууд зорчигчийн урсгал байхгүй ачаа экспорт, импорт бүгд хэвийн ажиллаж байна.
  • Хавирга боомт 2023.01.25-ны өдрөөс эхлэн экспорт, импортын ачааны урсгал нээгдэж зорчигч нээгдээгүй хэвээр байна.

 

БНХАУ-ын Тианжин боомт:

  • COSCO далайн тээврийн компаниас бичиг баримтын бүрдүүлэлтийн хугацаанд дараах хязгаарлалтыг тогтоолоо.
    • Синганг боомтод чингэлэг ирэхээс өмнө 8 хоногийн дотор шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэн өгөх үүрэгтэй.
    • Хэрэв дээрх хугацаанаас хоцорсон тохиолдолд 9 дэх өдрөөс эхлэн вагонд ачигдах хүртэл хадгалалт, чингэлэг түрээсийн төлбөр гарна.
  • Одоогийн байдлаар Синганг терминалд 2500 орчим чингэлэг хүлээгдэж байгаа бөгөөд хүлээгдэх хугацаа дунджаар 25-35 хоног байна.

 

STATISTICS

  • 2023 оны эхний нэгдүгээр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1,765.7 сая ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 669.5 сая ам.доллар буюу 61.1 хувиар өссөн болохыг Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn

Дэлхий-рүү тэмүүлэх
үндэсний брэнд

Тээвэр ложистикийн салбарын мэдээллийг авахыг хүсвэл имэйл хаягаараа бүртгүүлээрэй.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Нью хоризонс оффис,
11 давхар, 1101 тоот

+976 7701-5454

info@mlholding.mn

Monlogistics Holding LLC © copyright 2022. All Rights Reserved.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Hamtran ajillah