Хүний нөөцийн бодлого
Бидэнтэй нэгдсэнээр
Орчин үеийн хүний нөөцийн чиг хандлага
Чадварлаг хамт олонг бүрдүүлж, тасралтгүй хөгжүүлж, урт хугацаанд хадгалж үлдэх стратегитай.
Хувь хүний хөгжлийг дээдэлсэн соёл
Ажилчиддаа, багтаа чиглэсэн байгууллагын 5 гол үнэт зүйлстэй
Аз жаргалтай ажилтан байх тогтолцоо
Бодит судалгаанд суурилсан өрсөлдөхүйц цалин, гүйцэтгэлийн урамшууллын систем, групп компанийн ирээдүйн хөгжил, түүнийг хэрэгжүүлэх систем, хувь хүний тасралтгүй карьер боломжийг бүрдүүлсэн тогтвортой ажил олгогч.
Сонгон шалгаруулалтын үе шат

Анкетын шалгаруулалт
Бид анкетын сонгон шалгаруулалтыг оноогоор дүгнэдэг ба зөвхөн дараагийн шатанд тэнцсэн үед танд эргэн мэдэгдэх болно.

Мэдлэг сорих шалгалт
Анкетын шалгаруулалтанд тэнцсэн хүн бүр Асуудал шийдвэрлэх чадварын тест, Англи хэлний түвшин тогтоох тест, шаардлагатай онцлог ажлын байранд нэмэлт мэргэжлийн шалгалт авч хариуг 5 хоногт багтаан танд эргэн мэдэгдэх болно.

Ярилцлага
Ярилцлагыг эрх бүхий ярилцлага хийгч хийнэ. Шаардлагатай тохиолдолд бид нэмэлт тодруулгыг авахаар дараагийн шатны ярилцлаганд дуудаж болно.

Шийдвэр
Сонгон шалгаруулалт явагдаж дууссанаар компани нэгдсэн шийдвэр гаргана. Хүний нөөцийн нэгж танд эцсийн шийдвэрийг 5 хоногт багтаан танилцуулна.