Бидний тухай
Монложистикс Групп нь 2005 оноос Монгол улсын тээвэр, логистикийн салбарт анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 15 жилийн арвин туршлага бүхий Монложистикс Ворлдвайд ХХК болох олон улсын тээвэр зуучийн үйлчилгээгээр ууган компаниа байгуулж, өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна. Бид өнөөдөр Монгол улсад тээврийн салбарын онцлог бүрийг шингээсэн 4 охин компанитай болж Группийн үйл ажиллагааг өргөжүүлэн, Монгол улсын тээврийн салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, эцсийн харилцагч үйлчлүүлэгчиддээ хамгийн чанартай бараа үйлчилгээг цаг алдалгүй хүргэхээр зорьж байна. 2021 онд бид мэргэжлийн чадварлаг баг хамт олны нэгдэл болох 100 гаруй ажилчидтайгаар, гадаадын 140 орны 300 гаруй харилцагч түншүүдтэй хамтран, дотоодын 400 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад хүрч ажилласаар байна.
Монложистикс Холдинг ХХК нь өөрийн охин компаниудад Хүний нөөц, Санхүү, Мэдээллийн технологи, Маркетинг, Портфолио 5 чиглэлд олон улсын менежментийн үйлчилгээг чанартай үзүүлэхээс гадна, шинэ бизнес төслийг үргэлж эрэлхийлж, Группийг нэг бодлого, зарчимд зангидаж, нэгдсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг толгой компани юм.
Үйл ажиллагааны хамрах цар хүрээ
- Группийн бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалах бодлого, стандартаар хангах
- Группийн стратеги бодлогыг тодорхойлох
- Группийн засаглал, менежментийг хэрэгжүүлэх
- Охин компаниудыг чадвартай боловсон хүчнээр хангах, тасралтгүй хөгжүүлэх
- Группийн брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх
- Шинэ бизнес боломжийг эрэлхийлэх, судалгаа хийх
- Шинэ бизнес төсөл хэрэгжүүлж, хөгжүүлэх
Эрхэм зорилго
Дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд
Алсын хараа
2025 он гэхэд бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг засаглалтай, хүний хөгжлийг дээдэлсэн соёлтой, дэлхийн хөрөнгө оруулагчдыг татсан компани болно
Үнэт зүйл
Манай бүх үйл ажиллагаа том жижиг, их багаас үл хамааран үнэнч шударга байх зарчим дээр суурилан, бүхий л оролцогч талуудад шаардлагатай мэдээллийг нээлттэй ойлгомжтой, үнэн зөвөөр цаг ямагт хүргэж байх болно.
Манай байгууллагын нэгж ажилтан бүр өөрийн хариуцсан аливаа ажлыг хийхдээ хувийн өндөр сахилга баттай байж, хийж буй ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандаж, Монгол улсын хууль дүрэм болон Группийн дотоод журам, үйл ажиллагааны стандартыг ёс зүйтэй биелүүлж, ямар ч ажлыг туйлын хариуцлагатайгаар, чанар стандартын дагуу гүйцэтгэнэ.
Манай ажилтан бүр тасралтгүй суралцан, оюун мэдлэгээ тэлж, мэргэжлийн болон ерөнхий ур чадвараар цаг үетэйгээ үргэлж нийцэж, дэлхийн өнцөг булан бүрийн аль ч компанид тэнцэн ажиллах чадамж бүхий зорилго нэгт баг хамт олны нэг хэсэг байна.
Инноваци, бүтээлч сэтгэлгээгээр багийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан төгөлдөршүүлэхийн төлөө цаг үетэй хөл нийлж, техник технологийн дэвшилтэт хөгжлийг хурдтай нэвтрүүлж, байнга шинийг санаачлагч дэмжигч багуудаас бид бүрдэнэ.
Ажилтан бүр өөрийгөө олж нээн, авъяас чадвараа суралцах их хүсэл эрмэлзлээр хөгжүүлэн, оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулснаар өөртөө болон байгууллагад амжилт бүтээл дагуулж, бусаддаа үлгэрлэн манлайлах замаар дараагийн залгамж манлайлагч нарыг тасралтгүй төрүүлдэг байна.
Толгой компанийн бүтэц

Группийн удирдлагууд
Бидний түүх

2005
Монложистикс Ворлдвайд ХХК үүсгэн байгуулагдав.

2006
Монголын Тээвэр Зуучлагчдын нэгдсэн холбоонд элсэв.

2007
FIATA-шууд бус гишүүнээр элсэв.

2008
- Улаанбаатар төмөр замаар чингэлэгтэй ачаа импортолсон Топ 5 компанийн нэгээр шалгарав.
- Найдвартай татвар төлөгчөөр шалгарав.

2009
Төмөр замын аюулгүй ажиллагааны “В” лиценз гардан авав.

2010
- Монгол Улсын гаалийн Ерөнхий газраас Гаалийн зуучлагчийн эрх авав.
- Төмөр замын аюулгүй ажиллагааны “А” лиценз гардан авав.

2011
- Монголын төмөр замын гаргасан судалгаагаар ачаа импортлогч Топ 3 компанийн нэгээр шалгарав.
- Монголын Татварын Ерөнхий Газраас Үндэсний Итгэлт Татвар Төлөгчөөр шалгарав.
- Монголын гаалийн зуучлалын нэгдсэн холбооны гишүүнээр элсэв.

2012
- Нийгмийн даатгал төлөгч шилдэг аж ахуй, байгууллага.
- Зам Тээврийн Яамнаас Төмөр замын аюулгүй байдлын тусгай өргөмжлөл.
- Шилдэг татвар төлөгч.

2013
- Монголын ТОП 150 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарав.
- Чингэлтэй дүүргийн найдвартай татвар төлөгч.

2014
ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэх төслийг эхлүүлэв.

2015
- FIATA-албан ёсны гишүүнээр элсэв.
- Үндэсний чанарын шагнал гардан авав.
- ISO 9001:2008 сертификат гардан авав.

2016
RE-BRANDING
- “UPGRADE 10” төсөл хэрэгжилт.
- “Монложистикс Ворлдвайд” ХХК нийт 55 ажилчинтай болж Зайсан Скүэр төвд нүүн оров.

2017
TMS 3.0 Өөрийн цахим тээврийн платформ хөгжүүлэн нэвтрүүлэв.

2018
- Оюу Толгой ХХК-ны албан ёсны тээвэр зууч.
- Бүх ачаа даатгагдлаа.

2019
Эм Эл Холдинг Групп компани болж үйл ажиллагаа өргөжив.

2020
Транзит тээврийн үйлчилгээг өргөжүүлж, Монложистикс Транзит ХХК байгуулагдав.

2021
RE-BRANDING
- Монложистикс Холдинг ХХК болж нэрээ солив.
- Монложистикс Тракинг ХХК байгуулагдав.
- Монложистикс Карго ХХК байгуулагдав.