Шинэ ажилтанд өгөх бяцхан зөвлөгөө

monlogistics

Шинэ ажилтанд өгөх бяцхан зөвлөгөө

 

Анхны ажлын саналаа хүлээн авсан тэр л сэтгэл догдлом өдрөө та санаж байна уу?

Тэсэж ядан хүлээж байсан тэр л албан байгууллагаас ажлын санал авч, мөрөөдлийн ажилдаа орно гэдэг цаас нь үнэртсэн шив шинэхэн номын хуудас эргүүлэх шиг амьдралын цоо шинэ тойргийг эхлүүлдэг.

Нөгөө талаас ажил олгогчийн зүгээс цөөнгүй үе шаттай сонгон шалгаруулалтын эцэст олон арван ажил горилогчоос хайж, хүлээж байсан тэр л хүнээ олж, тухайн сул орон тоог нөхнө гэдэг БАЙГУУЛЛАГЫН хувьд ч мөн адил нэг том баярт үйл явдал төдийгүй, хүний нөөцийн нэгжийн хамгийн чухал ажлын нэг байдаг.

Тэднийг сонгон шалгаруулалтад амжилттай тэнцсэнээр албан ёсоор ажилд урьж, зөвшөөрсөн хариу авахаас бид бүгдийн урт хугацааны хамтын ажиллагаа эхэлдэг юм.

Иймээс шинэ ажилтан та бүхэн дээрх замыг туулан хүссэн газраа ажилд орж чадсан бол доорх 5 зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

 

1. Диплом чинь хэр үнэ цэнтэй болохыг бид 1 жилийн дараа мэддэг.шинээр ажилд орох

“Сургууль төгссөн дипломын хуулбар”-аа авчраарай. 

Танил сонсогдож байна уу? Мэдээж шинэ ажилтнаас хүний нөөцийн мэргэжилтнүүд мэргэжлийн ур чадварыг нотлох баримт болох төгссөн сургуулийн гэрчилгээ шаарддаг. Гэхдээ яг өнөөдөр шулуухан хэлэхэд их сургууль төгссөн эсэхийг л бараг шалгадаг жижиг ажил. Энэ юу гэсэн үг вэ гэж үү? Тиймээ, таны улаан диплом бидэнд одоохондоо юуг ч нотлохгүй. Харин тантай 1-2 жил хамтарч ажилласны дараа таны их сургуульд сурсан мэдлэгийг, таныг хэр их хүч хөдөлмөр, оюунаа зориулсныг таних чухал алхмууд үүсдэг гэж хэлж болно. Сургуульд сурсан онолын мэдлэг чухал ч ажлын талбар дээр та жинхэнээсээ өөрийгөө суралцдаг. Тэгэхээр дипломд хэт их ач холбогдол өгч хэрэггүй.

 

2. Суралцах чадвар, дасан зохицох чадвартай бол давуу тал болно.