Хүний нөөцийн мэргэжилтэн

Нээлтийн огноо : 2021-10-08
Компани : Монложистикс Холдинг ХХК
Хаалтын огноо : 2021-10-29
Хэлтэс : Хүний нөөц хөгжлийн хэлтэс
Зар нээгдсэн
Ажлын байрны зорилго, гүйцэтгэх үүрэг

  1. Байгууллагын Хүний нөөцийн vндсэн процессуудыг хэрэгжүүлэх
  2. Байгууллагын Хүний нөөцийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
  3. Хүний нөөцтэй холбоотой асуудлаар бусад албадуудтай хамтран ажиллах, шаардлагатай судалгаа, шинжилгээ, дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээнүүдийг авах, санал оруулах.
  4. Компанийн хэмжээнд мөрдөж буй эрх зүйн баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох санал өгөх, батлуулах, стандартын дагуу хөтлөх, ажилчдад таниулах, мөрдүүлэх, шийдвэр боловсруулах, дээрх баримт бичгүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих.
  5. Группийн Толгой компанийн Хүний нөөцийн хэлтэст холбогдох тайлан мэдээг хугацаанд нь тогтмол хүргүүлэх

Тавигдах шаардлага

Мэргэжлийн ур чадвар:

 

-Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Хүний нөөцийн үндсэн чиглэлээр 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай

-Баримт бичиг боловсруулах бүрэн чадвартай

-Төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх, хөдөлмөрийн болон бусад холбогдох хууль эрх зүйн мэдлэгтэй. 

 

Ерөнхий ур чадвар:

-Манлайлах

-Харилцах

-Зохион байгуулах

-Хамтран ажиллах өндөр ур чадвартай

Нэмэлт

-Нууцыг чанд хадгалах ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай

-Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж шийдвэр гарган зөвлөгөө өгөх чадвартай байх