Монложистикс Группийн “Future CEO” хөтөлбөрийн эзэд тодорлоо

Монложистикс Группийн “Future CEO” хөтөлбөрийн эзэд тодорлоо

Монложистикс Групп нь өөрийн хүний нөөцийн бодлогын хүрээнд “Бусдыг хүчирхэгжүүлэх манлайллын соёл” үнэт зүйлээ баримтлан, оюутан залуусын ирээдүйн хөгжилд оюунлаг хөрөнгө оруулалт хийхээр анх удаа ирээдүйн манлайллын хөтөлбөр болох “Future CEO” хөтөлбөрийг санаачилж, 2021 оны Математикийн Элсэлтийн Ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 800 оноо авсан 26 төгсөгч нараас шилдэг 3 оюутныг шалгаруулан нийт 120 сая төгрөгийн багц бүхий тэтгэлэгт хөтөлбөрийн эрхийг батламжийн хамт гардуулан, гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.


Тус хөтөлбөрийг улсын хэмээнд 800 оноо авсан 26 шилдэг төгсөгч нарын дунд
нээлттэй зарласан бөгөөд сонгон шалгаруулалтаар Завхан аймгаас Д.Мягмарсайхан (СЭЗИС), Хөвсгөл аймгаас Э.Баярнэмэх (МУИС), Улаанбаатар хотоос М.Хас-Эрдэнэ (МУИС) нар тодорлоо.

Сонгон шалгаруултад идэвхитэй оролцсон бусад төгсөгчиддөө талархал илэрхийлэн, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

Хөтөлбөрийн Зорилго:
Ирээдүйд нийгэм, улс орондоо үнэ цэн бүтээх манлайлагчийг төрүүлэхэд чиглүүлэх, мөн залуучуудын академик амжилтыг хэрхэн карьер амжилт болгох дээр дэмжиж ажиллахад оршино.

Хөтөлбөрийн багц:

Монложистикс Холдинг ХХК –ийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбат 2021 оны 9-р сарын 27 –нд уг хөтөлбөрт шалгарсан дээрх оюутнуудад батламж, эрхийн бичгийг гардуулан амжилт хүсч, 4 жилийн хугацаанд үргэлжлэх тэтгэлэгт оюутны манлайллын хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Share this post

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

CAPTCHA