Байгууллага ажилтнаа хэрхэн тогтвортой ажлуулах вэ?

Байгууллага ажилтнаа хэрхэн тогтвортой ажлуулах вэ?

 

Байгууллага ажилтнаа хэрхэн тогтвортой ажлуулах вэ?

Аливаа байгууллагын гол нөөц болсон хүн буюу байгууллагын бусад бүх нөөцийн эх үүсвэр “ажиллах хүчнээ” хэрхэн тогтвортой, урт хугацаанд, үр дүнтэй хадгалж үлдэх нь эргээд тухайн байгууллагын хэрхэн тогтвортой, урт хугацаанд амжилттай оршин тогтнох гол үндэс нь байдаг.

Иймд танай байгууллага бизнесийн хувьд орших ирээдүй олж хараад, нэгэнт амжилт өөд тэмүүлэхээр шийдсэн бол, байгууллага юун дээр илүү анхаарч ажиллах ёстойг дотор нь буцалдаг ажилтан болох ажил олгогч, ажилтан 2-ын дундын гүүр овогтой хүний нөөцийн нэгж танд бяцхан зөвлөмж хүргэж байна.

 

1. Зөв хүмүүсийг ажилд ав

зөв хүмүүсийг ажилд авГайхамшигтай ур чадвартай, мэдлэгтэй бүтээлч хүмүүс тэр болгон хэрэггүй байдаг. Гайхамшигтай ур чадварыг богино хугацаанд суралцагч, тэмүүлэгч, өөрчлөлтийг хүлээн авагч, бусадтай бүх түвшинд зохих харилцааг бий болгож хамтран ажиллагч, хандлага нь сөрөгт тэмүүлэгч бус эерэгийг бүтээгч, бусдад нөлөөлж бүтээмжийг дээшлүүлэгч, байгууллагад үнэ цэнийг биет болон биет бусаар авчирах тийм хандлагатай нэгэн хүн орж ирэх нь магадгүй эхний ээлжинд хангалттай сайн үзүүлэлт болдог. Ийм хүнийг олон шат дарааллаар дипломын хуулбараар, хэзээ ч тэнцэхгүй өгүүлбэртэй бодлого, англи хэлний шалгалтаар зовоож сорьж авах гэхээсээ илүү, тэр хүний дотрыг, үзэл бодол хандлага зарчимыг таних хэсэг дээр байгууллага зан төлвийн тест юмуу эсвэл ярилцлагын шат гэх мэтээр гүн гүнзгий илрүүлэх учиртай. Ингэснээр та зөв хүнээ авснаар тэр хүнийг дахин дахин солих шаардлага үүсэхгүй ба бусад ажилчдад ч тогтвортой ажиллахад багагүй нөлөөтэй байдаг.

 

 

2. Зорилгоо нэгтгэ

Танай байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, 3-5 жилийн стратегийг биелүүлэх явцад барьж ажиллах гол үнэт зүйлс баримтлах зарчмыг бүх ажилчид тань ижил түвшинд мэдэхгүй байгаа юм биш биз? Тэдний өдөр тутмын ажил үүрэг, эрх мэдэл дээрх зорилготой уялдаатай, утга учиртай ажиллаж амьдруулж чадаж байгаа юу?

 

    3. Үйл ажиллагааны зураглалыг бүх шатанд байлга.
үйл ажиллагааны зураглал

Хэрвээ зорилго тодорхой бол одоо тэр зорилгыг биелүүлэх байгууллагын бүхий л шатны үйл ажиллагааны зураглал /flow chart/ байгаа юу? Танай ажилтны ажлаа хийх процессийн зураглал товч тодорхой хэн бүхэнд ойлгомжтой юу? Шинэ ажилтанд хүртэл хараад шууд ойлгогдохоор хэмжээнд байдаг уу?


4. Харилцагчийн үйлчилгээний стандарт тогтоо

 

харилцагчСалбар бүрийн бизнесийн онцлог өөр өөр. Өөр салбарт мундаг шилдэг байсан ажилтан менежерийг амжилттайгаар өөрсдийн багт нэгтгэнэ гэдэг амаргүй даваа. Тэгвэл энэ ажилтныг орж ирэхэд байгууллага бүрт байх ёстой дотоод дүрэм журмаас гадна бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл хамаарахгүй дотроосоо гадагш чиглэх харилцагчийн стандартаа тогтоож чадсан уу? Олон ажил дээр үүсдэг асуудлууд танай байгууллагын анхлан зохиосон, урт хугацаанд тогтоосон стандарт, тэрхүү өнөөдрийн соёл дээр тогтож байдгийг битгий мартаарай.

 

5. Галын нурмаа үндсээр нь унтраа

галын нурамДэлхий дээр ямар ч асуудалгүй ажил гэж байдаг гэжүү? Асуудал огт байхгүй болонгуут байгууллага ашиг олж, ажилтан урт хугацаанд нэг газраа дуртай ажилладаг гэж үү? Тийм зүйл хаана ч аль ч цаг үед байгаагүй.
Харин гал унтраах төдий түр намждаг гэхдээ нурам үлддэг дахиад дүрэлзэж ч мэдэх ажил асуудлыг бүх шатанд системтэйгээр үгүй хийх хэрэгтэй. Байгууллагад нурам их байх тусам гал ойрхон авалцана. Мэдээж бүх шатанд нэн тэргүүнд гал унтраахаа бодно. Харин энэ хооронд байгууллага ямар их зүйлийг бид ажилчид дээрээ, гүйцэтгэл, сайжруулалт дээрээ алдаж байдгаа мэддэггүй. Галаа унтрааж дуусаад дахиад бүхнийг эхэлдэг.

6. Ажилчдаа хүүхдээ анхаарч хайрлаж байгаа мэт сэтгэл тавь

ажилчдаа хайрлаГэр бүл ямар үед аз жаргалтай байдаг вэ? Мэдээж хүүхэд эрүүл байхад, гэр бүлээрээ эрүүл л байхад ямар их том аз завшаан аз жаргал байдгийг бид ковидийн үед бүрэн мэдэрлээ. Бусад бүх зүйлс хамаагүй болсон гэхэд буруудахгүй.


Тэгвэл байгууллага ажилтнаа ядарчихвий, стресстчихвий, нойргүй хоночихвий, өвчин тусчихвий гэдэг анхан шатны халамжаа огт бууруулж болохгүй. Байгууллагын бүх шатны удирдлагуудын хувьд таны ажилчид бол таны 1-10 настай хүүхдүүд юм. Анхаарлаа жаахан л сулруулахад, нэлээд хэдэн сар завгүй гээд хайхрахгүй орхиход, хоолонд нь анхаарахгүй байхад тэд өөрчлөгддөг. Ажил амьдралын баланс тэнцвэрээ алддаг. Энийг та мартдаг бол цаг хугацаатай төлөвлөж болно. Гэхдээ чин сэтгэлээсээ байгаа газар цаг хугацаандаа өөрийгөө бүрэн зориулах нь хамгийн том тэднийг тогтоох ухаан юм шүү удирдлагуудаа.

 

Та бүхэнд хайртай итгэлтэй ажилчидтайгаа он удаан хамт ажиллаж салбараа тэргүүлэхийг хүсье.


Б.Азжаргал,
Хүний нөөцийн ахлах менежер, Монложистикс Групп

 

 

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД ҮЗЭХ

Share this post

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

CAPTCHA