МонложистикС групп
Та өөрийн сонирхолд нийцэх ажлын байрыг хайж байна уу?
Бидний нэг болох
Компанийн үнэт зүйлс
Шударга, ил тод байдал
Манай бүх үйл ажиллагаа том жижиг, их багаас үл хамааран үнэнч шударга байх зарчим дээр суурилан, бүхий л оролцогч талуудад шаардлагатай мэдээллийг нээлттэй ойлгомжтой, үнэн зөвөөр цаг ямагт хүргэж байх болно.
Хариуцлага, сахилга бат
Манай байгууллагын нэгж ажилтан бүр өөрийн хариуцсан аливаа ажлыг хийхдээ хувийн өндөр сахилга баттай байж, хийж буй ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандаж, Монгол улсын хууль дүрэм болон Группийн дотоод журам, үйл ажиллагааны стандартыг ёс зүйтэй биелүүлж, ямар ч ажлыг туйлын хариуцлагатайгаар, чанар стандартын дагуу гүйцэтгэнэ.
Өндөр чадвартай, мэргэжийн хамт олон
Манай ажилтан бүр тасралтгүй суралцан, оюун мэдлэгээ тэлж, мэргэжлийн болон ерөнхий ур чадвараар цаг үетэйгээ үргэлж нийцэж, дэлхийн өнцөг булан бүрийн аль ч компанид тэнцэн ажиллах чадамж бүхий зорилго нэгт баг хамт олны нэг хэсэг байна.
Инновацлаг багийн сэтгэлгээ
Инноваци, бүтээлч сэтгэлгээгээр багийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан төгөлдөршүүлэхийн төлөө цаг үетэй хөл нийлж, техник технологийн дэвшилтэт хөгжлийг хурдтай нэвтрүүлж, байнга шинийг санаачлагч дэмжигч багуудаас бид бүрдэнэ.
Бусдыг хүчирхэгжүүлэх манлайллын соёл
Ажилтан бүр өөрийгөө олж нээн, авъяас чадвараа суралцах их хүсэл эрмэлзлээр хөгжүүлэн, оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулснаар өөртөө болон байгууллагад амжилт бүтээл дагуулж, бусаддаа үлгэрлэн манлайлах замаар дараагийн орлон залгамжлагч нарыг тасралтгүй төрүүлдэг байна.
Яагаад Монложистикс гэж?
Сургалт хөгжлийн цогц бодлого
Ажилтны хувийн хөгжлийн төлөвлөгөөнд тулгуурлан гадаад болон дотоодын сургалтууд, көүчинг, ментор хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нээлттэй
Их сургуулиудтай хамтарсан Mагистрын хөтөлбөр
Их сургуулиудтай хамтарсан Mагистрын хөтөлбөрт байгууллагын тэтгэлгээр суралцах боломжтой
Их сургуулиудтай хамтарсан Mагистрын хөтөлбөр
Их сургуулиудтай хамтарсан Mагистрын хөтөлбөрт байгууллагын тэтгэлгээр суралцах боломжтой
Санхүүгийн хөтөлбөрүүд
Хуримтлалын хөтөлбөр, Хүүгүй зээл гэх мэт ажилтны ирээдүйн санхүүгийн баталгааг хангах зорилготой хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлдэг
Ажил амьдралын тэнцвэр
Ажлын уян хатан 2-3 цагийн хуваарь, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх спорт заал, сонирхлоороо клубд нэгдэх боломжтой
Ажил амьдралын тэнцвэр
Ажлын уян хатан 2-3 цагийн хуваарь, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх спорт заал, сонирхлоороо клубд нэгдэх боломжтой
Эрүүл мэндийн үзлэг
Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих хүрээнд 2 жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэг ажилтнуудыг хамруулдаг
Сонгон шалгаруулалт
Анкетийн сонгон шалгаруулалт
Мэдлэг сорих шалгалт
Ярилцлага
Шийдвэр гаргалт
Нээлттэй Ажлын Байр
- Системийн зохиомж, техникийн шаардлагын дагуу код бичих, хөгжүүлэлт хийх
- Шинэ функционал боломжуудыг хөгжүүлж системд нэвтрүүлэх
- Системийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, шаардлагатай шинэчлэлт, сайжруулалт хийх
- Системийн архитектур, бүтэц, хөгжүүлэлтийн стандартын дагуу ажиллах
- Хөгжүүлэлтийн явцад шаардлагатай техникийн баримт бичиг боловсруулах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх
- Үйл ажиллагааны болон бусад төрлийн дата мэдээллийг боловсруулан шинжлэх
- Dashboard болон тогтмол тайланг шинэчлэх, хөгжүүлэх
- Макро эдийн засаг, зах зээл, гадаад болон дотоод орчны судалгаа, шинжилгээ хийх
- Бизнес төлөвлөгөө, төсөл, бизнесийн тооцоо, судалгаа боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Эрсдэлийн мэдээллийг нэгтгэх, бүртгэл болон тайланг шинэчлэх
- Албан бичиг, танилцуулга, гэрээ болон бусад бизнесийн материалын эх бэлтгэл
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх
- Борлуулалтын стратеги, зорилго төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
- Борлуулалтын багийг удирдан чиглүүлж, гүйцэтгэлийг хангах
- Шинэ харилцагч татах, борлуулалтыг өсгөх стратеги хэрэгжүүлэх
- Зах зээл, өрсөлдөөн, хэрэглэгчийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх
- Борлуулалтын суваг, pipeline, conversion-д дүн шинжилгээ хийж сайжруулалт хийх
- Багийн ур чадвар, бүтээмжийг хөгжүүлэх
- Удирдлагад тайлан, санал, шийдэл танилцуулах
- Компанийн нийт бизнесийн зорилгыг хангахад оролцох
- Санхүүгийн 4 тайланд анализ, дүн шинжилгээ хийх
- Компанийн санхүүгийн зохистой харьцааг олон улсын түвшин, жишиг үзүүлэлттэй харьцуулах
- Эх үүсвэрийн зарцуулалтын зохистойт түвшнийг тодорхойлох
- Ирээдүйн орлого, зардал болон мөнгөн урсгалын тооцоолол боловсруулах
- Санхүүгийн шинжилгээний үр дүнд үндэслэн бизнесийн шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээлэл, санал боловсруулах