Инчеон нисэх онгоцны буудал: Тээвэрлэлтийн дамжин өнгөрөх ухаалаг сонголт

Олон улсын тээвэрлэлт хийх бүрд “Инчеон нисэх онгоцны буудлаар дамжин хүргэгдэнэ” гэдэг үг байнга тааралддаг. Гэхдээ яагаад заавал Солонгосын Инчеоныг сонгодог юм бол?Энэ удаад бид Инчеоныг Ази тивийн агаарын ложистикийн төв болгосон таван үндсэн шалтгааныг онцлон хүргэж байна.    Стратегийн байршил  Инчеон нь Монгол, Хятад, Япон, Зүүн өмнөд Ази, АНУ зэрэг улс орнуудын хоорондын гол […]

Ложистикийн салбарыг өөрчилсөн түүхэн нээлтүүд

Хүн төрөлхтний аж ахуй, худалдаа, харилцаа холбооны хөгжилд тээвэр ложистикийн дэвшилтэт шийдлүүд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Анх морь, тэрэг, модон замаас эхэлсэн тээвэрлэлтийн систем өдгөө хиймэл дагуул, автомат дрон хүргэлттэй болж, технологиос хамааралтай өндөр нарийвчлал бүхий ухаалаг ложистик руу шилжээд байна. Тээврийн зардал бууруулах, цаг хугацаа хэмнэх, аюулгүй байдал хангах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт […]

Цаг хугацааны алдагдлын далд өртөг

Өнөөдрийн өндөр өрсөлдөөнтэй, хэрэглэгчийн хүлээлт өндөртэй бизнесийн орчинд нийлүүлэлтийн гинжин хэлхээний амжилт дан ганц зардлын оновчлолоос хамаарахгүй. Харин цаг хугацааг хэрхэн оновчтой удирдаж байгаа нь өрсөлдөх чадварыг тодорхойлдог. Олон байгууллагууд шууд харагдах тээврийн өртөгт төвлөрч, хугацааны алдагдлаас үүдэх шууд бус зардлуудыг үл тоомсорлодог нь ажиглагддаг. Энэхүү цаг хугацаанаас үүдэх зардалд: Lost Sales – Захиалга хэтэрсэн […]

Хүнсний бүтээгдэхүүн хэрхэн тээвэрлэх вэ?

Хүнсний бүтээгдэхүүн гэдэг бол хэрэглэгчийн эрүүл мэндтэй шууд холбоотой, маш эмзэг ачаа. Хэрвээ тээвэрлэлтийн шат дамжлага бүрд зохих стандарт, нөхцөл, анхаарал тавигдахгүй бол бараа гэмтэх, муудах, бүр хаягдах эрсдэлтэй. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд дараах гол зарчмуудыг баримтлах нь нэн чухал: Барааны шинж чанараа тодорхойлох  Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхээс өмнө бараа ямар төрөлд багтах вэ? гэдгийг ойлгох […]

Зөв инкотермс = Зардал багатай тээвэр

Инкотермс нь олон улсын худалдаанд зайлшгүй ойлгох ёстой нэр томьёо бөгөөд та гадаад худалдаа эрхэлдэг бол Инкотермсийн тухай зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Инкотермс гэж юу вэ? “EXW”, “FOB”, “CIF”, “DDP” гэх мэт товчилсон нэр томьёонууд танд танил санагдаж магадгүй. Incoterms (International Commercial Terms) гэдэг нь Олон улсын худалдааны танхимаас (ICC) гаргасан, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн […]

Таны бизнест аль нь тохирох вэ? Ачааны төрлүүд

Аливаа ачааг импортлох болон экспортлоход таны хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол ачааны төрлүүд. Ачааны хэлбэр, хэмжээ, онцлогоос шалтгаалаад аль төрлийн тээвэрлэлт тохиромжтой болох нь шийдэгддэг. Танд хамгийн түгээмэл ачааны төрлүүдийг товч, ойлгомжтойгоор тайлбарлаж хүргэе. Чингэлэгт ачаа (FCL – Full Container Load) – Бүтэн чингэлэг дүүргэх хэмжээтэй ачаа. Энэ нь нэг үйлчлүүлэгчийн ачаа бүтэн чингэлэгт […]

3PL үйлчилгээ гэж юу вэ?

Бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хурдан, найдвартай хүргэх нь хамгийн чухал. Ялангуяа гадаад улсаас бараа бүтээгдэхүүн импортолдог байгууллагын хувьд гуравдагч талын ложистикийн үйлчилгээ (3PL)-г ашиглах нь илүү уян хатан, зардал хэмнэх шийдэл болдог. 3PL гэж юу вэ? 3PL (Third-Party Logistics) загвар нь ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний олон асуудлыг хариуцдаг мэргэжлийн ложистикийн үйлчилгээ үзүүлэгч компаниас ачааг […]

Ачаагаа даатгуулах хэрэгтэй юу? Хэзээ даатгуулах вэ?

Ложистикийн салбарт бараа бүтээгдэхүүн нэг газраас нөгөө рүү тээвэрлэх явцад олон төрлийн эрсдэл үүсэх боломжтой байдаг. Бараа тээвэрлэлттэй холбоотой хамгийн нийтлэг эрсдэл юу болох, ачааны даатгалд хамруулах нь ямар ач холбогдолтой талаар мэдэж байх нь чухал юм. Ачаа тээврийн даатгал гэж юу вэ? Ачаа тээврийн даатгал нь тээвэрлэлтийн явцад бараа бүтээгдэхүүнд учирч болох хохирол, алдагдал, […]

Агаарын тээвэрлэлт хийлгэхдээ анхаарах зүйлс

Агаарын тээвэр нь түргэн шуурхай, найдвартай, олон улсын хүргэлтийн хамгийн үр ашигтай тээвэрлэлтийн арга бөгөөд шуурхай хүргэлт хийлгэх шаардлагатай бизнесүүд болон хувь хүмүүс ихэвчлэн сонгодог. Гэвч тухайн тээврийн онцлогоос хамаарч онгоцоор ачаа тээвэрлүүлэхэд хэд хэдэн анхаарах зүйлс бий. Ачааны төрөл, онцлогийг тодорхойлох Тээвэрлэх бараа бүтээгдэхүүн нь тодорхой жингийн, хэмжээсний болон аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байх […]

Аюултай ачаа гэдэгт ямар ачаа багтдаг вэ?

Аюултай ачаа (Dangerous Goods, DG) гэдэг нь тээвэрлэлтийн явцад хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, тээврийн хэрэгсэлд аюул учруулж болзошгүй бодис, бараа бүтээгдэхүүнийг хэлнэ. Олон улсын агаарын (IATA), далайн (IMDG), авто тээврийн (ADR) болон төмөр замын (RID) дүрэм журмын дагуу эдгээр барааг тусгай савлагаа, тэмдэглэгээ, зөвшөөрөлтэйгөөр тээвэрлэх шаардлагатай байдаг бөгөөд дараах 9 ангилалд хуваагддаг. Үүнд: […]