ДЭЛХИЙ ДАХИНД
СУЭЦИЙН СУВГИЙН КОНТЕЙНЕР ТЭЭВЭР БҮРЭН СЭРГЭХ ТӨЛӨВТЭЙ
Контейнер тээвэрлэгчид Суэцийн сувгийн маршрутад эргэн шилжиж байгаа бөгөөд 2027 оны эхний улирал гэхэд тээвэрлэлт үндсэндээ хэвийн түвшинд хүрэх төлөвтэй байна.
BIMCO-ийн мэдээлснээр, 2026 оны аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт Суэцийн сувгаар дамжин өнгөрсөн контейнер тээврийн долоо хоногийн дундаж багтаамж 753,000 TEU-д хүрч, Ираны дайн эхлэхээс өмнөх түвшний 50%-иас давжээ. Гэвч энэ нь 2023 оны мөн үеийн 1.457 сая TEU-ээс харьцангуй бага үзүүлэлт юм.
Linerlytica зөвлөх компанийн таамагласнаар, ONE болон HMM компаниуд Суэцийн маршрутад эргэн нэгдэх дараагийн тээвэрлэгчид болох бөгөөд 2027 оны I улирал гэхэд томоохон тээвэрлэгчдийн дийлэнх нь уг маршрутыг ашиглаж эхэлнэ.
Суэцийн сувгийг тойрон, Сайн Итгэлтийн хошуугаар дамжин өнгөрөх урт маршрут нь дэлхийн контейнер тээврийн эрэлтийг ойролцоогоор 10%-иар нэмэгдүүлсэн. Харин Суэцийн сувгийн хэрэглээ сэргэснээр тээврийн хүчин чадал нэмэгдэж, спот тариф буурах дарамт үүсэж байна. Гэсэн хэдий ч Азийн боомтуудын түгжрэл болон тээвэрлэгчдийн тариф нэмэгдүүлэх оролдлогоос шалтгаалан зах зээлд үзүүлэх бодит нөлөө бүрэн тодорхой болоогүй байна.
ДОТООД МЭДЭЭ
1 МАШИНЫ ХҮЛЭЭХ ХУГАЦАА 4-5 ХОНОГ БАЙНА.
Монгол улсын ачаа тээвэр нэвтрэлтийн гол боомт болох Замын Үүд – Эрээн боомт дээр хил гархаар 2000 гаруй ачааны машины дараалал үүссэн байдалтай байна.
Өдөрт дунджаар 250 орчим машин хил нэвтэрч байгаа бөгөөд 1 машин хил гархаар хүлээх хугацаа 4-5 хоног байна.
Мөн Эрээнээс – Замын Үүд тал руу гарах урсгал Эрээн хотын зам засварын ажлаас үүдэн удаашрал үүссэн байна.
БНХАУ -н үндэсний баяртай холбоотой /Golden week/ 10/01-10/07 хооронд хил хааснаас шалтгаалан хил дээрх ачааны машины түгжрэл үүссэн бөгөөд үүнтэй холбоотой Эрээн-УБ чиглэлийн авто тээврийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.
БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
ТЯНЬЖИН БООМТ
- Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 6300TEU орчим үлдэгдэл үүссэн байна.
- Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 35-40 хоног байна.
ЕВРОПЫН ХИЛ
АВТО:
-
Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.
ТӨМӨР ЗАМ:
Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 14-21 хоног байна.
