ДЭЛХИЙ ДАХИНД
КОНТЕЙНЕР ТЭЭВЭРТ ЗАРДЛААС ИЛҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДАЛ ЧУХАЛ БОЛЖ БАЙНА
2027 оны логистикийн төлөвлөлтийн хүрээнд тээвэрлэгчид хамгийн хямд тариф бус, тээврийн найдвартай байдал, ачааны орон зай болон тохирсон хугацаанд хүргэлт хийх чадварыг илүү чухалчилж эхэлжээ.
Ираны дайны эхэн үеэс хойш тээврийн тариф огцом өссөн байна. Тухайлбал, Арабын булангийн чиглэлд 558%, Өмнөд Америкийн Зүүн эрэгт 466%, АНУ-ын Зүүн болон Баруун эрэгт 327%, 321%-иар тус тус өссөн нь урт хугацааны гэрээний хэлэлцээрт ихээхэн нөлөөлж байна.
Зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас тээвэрлэгчдийн 20–35% нь гурван сарын хугацаатай сунгагддаг гэрээ (rolling contract) сонгосон ч тариф буурахын оронд өндөр түвшинд хэвээр байгаа нь урт хугацааны гэрээ байгуулахад хүндрэл учруулж байна.
BAF нэмэгдэж, нэмэлт зардал өссөөр байна
Түлшний үнэ 4-р сарын сүүлээс хойш харьцангуй тогтвортой байгаа хэдий ч Bunker Adjustment Factor (BAF) буюу түлшний нэмэлт төлбөр өссөөр байна.
-
Алс Дорнод → Газар дундын тэнгис: $250 → $533/FEU
-
Алс Дорнод → АНУ-ын Баруун эрэг: $426 → $717/FEU
Тээвэрлэгчид үндсэн тарифыг тохиролцсоны дараа нэмэлт төлбөрүүд нэмэгдэж байгаа нь зардлыг урьдчилан тооцоход хүндрэл учруулж байна. Иймээс шинэ гэрээнүүдэд үндсэн тариф болон BAF зэрэг нэмэлт төлбөрийг ил тод, тусад нь тодорхойлох шаардлага нэмэгдэж байна.
Панамын сувгийн нөхцөл тарифд нөлөөлж болзошгүй
Ирэх 1–4-р сард El Niño /цаг уурын өөрчлөлт/ -ийн нөлөөгөөр Панамын сувгаар зорчих хөлөг онгоцны тоо болон тээвэрлэх ачааны хэмжээ хязгаарлагдах төлөвтэй байна. Энэ нь Ази–АНУ-ын зүүн эрэг чиглэлийн тариф болон нэмэлт төлбөрт дахин өсөх дарамт үүсгэж болзошгүй.
Үүний зэрэгцээ АНУ-ын Баруун эргийн боомтуудын түгжрэл өндөр байгаа тул ачааг өөр чиглэлд шилжүүлэх боломж мөн хязгаарлагдмал байна.
Тээвэрлэгчдийн гол зорилго нь хамгийн хямд тариф биш
Тээвэрлэгч бүр 2027 оны логистикийн төсөвт өөр өөр зорилго тавьж байгаа бөгөөд зарим нь зардал болон найдвартай байдлын тэнцвэр, зарим нь хөлөг онгоцонд хангалттай зай авах, харин зарим нь тохирсон хугацаандаа ачаагаа хүргүүлэх зорилтыг чухалчилж байна.
Өнөөгийн зах зээлд зөвхөн хамгийн хямд тээврийн тариф сонгохоос илүүтэй тарифын тогтвортой байдал, ачааны орон зай, транзит хугацаа болон нэмэлт зардлын ил тод байдлыг хамтад нь тооцох нь чухал болж байна.
2027 оны тээврийн гэрээ, төсвөө төлөвлөхдөө улирлын эрсдэлийг урьдчилан тооцож, найдвартай маршрут болон уян хатан тээврийн шийдэл сонгохыг зөвлөж байна.
ДОТООД МЭДЭЭ
ГЕГ: 2026 ОНЫ ЭХНИЙ 9 САРД ТҮЛШ, ХҮНСНИЙ БАРААНЫ ИМПОРТ ӨССӨН БОЛ СУУДЛЫН БОЛОН АЧААНЫ АВТОМАШИНЫ ИМПОРТ БУУРЧЭЭ
Монгол Улс 2026 оны эхний 9 сарын байдлаар нийт 9,725.0 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон байна.
Импортын барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, нийт импортын 22.6 хувийг эзэлжээ. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 2,196.9 сая ам.доллар, суудлын автомашин 804.6 сая ам.доллар, ачааны автомашин 367.2 сая ам.доллар тус тус байна.
Монгол Улс 2026 оны эхний 9 сарын байдлаар 684.9 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, 1,463.5 мян.тн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Харин хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс өссөн байна.
Тухайлбал:
-
Улаанбуудай – 138.0 мянган тонн буюу 11 дахин өссөн;
-
Хүнсний ногоо – 114.9 мянган тонн буюу 9.1 хувиар өссөн;
-
Элсэн чихэр – 51.8 мянган тонн буюу 15.5 хувиар өссөн;
-
Жимс, самар – 64.0 мянган тонн буюу 35.5 хувиар өссөн;
-
Тахиа, гахайн мах, өөх – 40.5 мянган тонн буюу 25.2 хувиар өссөн байна.
эх сурвалж: гаалийн ерөнхий газар
БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
ТЯНЬЖИН БООМТ
- Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 5000TEU үлдэгдэл үүссэн байна.
- Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 35-40 хоног байна.
ЕВРОПЫН ХИЛ
АВТО:
-
Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.
ТӨМӨР ЗАМ:
Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 14-21 хоног байна.
