МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ.

ДЭЛХИЙ ДАХИНД

ХУВАНЦАР ХАЯГДАЛ ТЭЭВЭРЛЭХЭЭ ЗОГСООЖ ЭХЭЛЖ БАЙНА

Аюултай хог хаягдлын олон улсын худалдааг зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага болох Basel Action Network (BAN) нь World Shipping Council-ийн гишүүн компаниудыг хуванцар хаягдал тээвэрлэхээ зогсоохыг уриалж ирсэн.

BAN-ийн мэдээлснээр хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнууд руу өдөр бүр хэдэн зуун тонн хуванцар хаягдал тээвэрлэгддэг байна. Эдгээрийг ихэвчлэн дахин боловсруулах зорилготой гэж тайлбарладаг боловч бодит байдал дээр их хэмжээний хаягдал нь шатаах, ил задгай хаях эсвэл аюулгүй байдлын шаардлага хангаагүй нөхцөлд боловсруулах замаар устдаг гэж тус байгууллага мэдээлжээ.

Тэгвэл томоохон контейнер тээвэрлэгчдийн нэг Emirates shipping line /ESL/ есдүгээр сарын 15-нд гаргасан албан мэдэгдэлдээ 10 дугаар сарын 1-нээс эхлэн хуванцар хаягдлыг тээвэрлэхээр хүлээн авахаа зогсооно гэж мэдэгдсэн байна. Тус компани энэхүү шийдвэр нь “далайн экосистемийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах бидний үүрэг амлалтыг илэрхийлж байна” гэж онцолжээ

Дубайд төвтэй ESL нь хуванцар хаягдал тээвэрлэхээс татгалзсан хоёр дахь контейнер тээвэрлэгч болж байна. Үүнээс өмнө CMA CGM компани 2022 онд мөн ижил шийдвэр гаргаж байжээ.

эх сурвалж: seatrade maritime /marcus hand/

 

ДОТООД МЭДЭЭ

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

МУ-н засгийн газрын төлөөлөгчид болон БНХАУ-н CRRC группийн удирдлагуудын уулзалтаар төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор өсөн нэмэгдэх ачаа тээврийн эрэлтийг хангах зорилгоор эхний ээлжид 20 зүтгүүр, 500–1000 ачааны вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр талууд зарчмын тохиролцоонд хүрээд байна.

Худалдан авалтын санхүүжилтийг МУ-н Хөгжлийн банк, Ди Би Эм Лизинг ХХК, болон БНХАУ -н Хятадын экспорт, зээлийн даатгалын корпораци /SINOSURE/, бусад банк санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломжийг судалж байна.

Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

эх сурвалж: монголын төмөр зам төхк

 

БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

/БНСУ-д 9-р сарын 24–26-нд Чүсокийн баяр тохиож байгаатай холбоотойгоор дотоодын авто тээвэр, агуулах болон хүргэлтийн үйл ажиллагаанд түр хугацааны хязгаарлалт үүсэж, ачаа тээврийн хугацаа уртсах эрсдэл үүсч болзошгүйг харилцагч та бүхэн анхаарна уу./

ТЯНЬЖИН БООМТ

  • Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 5000TEU үлдэгдэл үүссэн байна.
  • Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 30-35 хоног байна.

ЕВРОПЫН ХИЛ

АВТО:

  • Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.

ТӨМӨР ЗАМ:

Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 14-21 хоног байна.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn