ДЭЛХИЙ ДАХИНД
ДАЛАЙН ТЭЭВЭР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ДОХИО ХЭВЭЭР ҮҮ
Олон арван жилийн турш далайн тээврийн салбар нь дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг урьдчилан илтгэх хамгийн хэрэгцээтэй үзүүлэлтүүдийн нэг гэсэн нэр хүндтэй байсаар ирсэн.
Үүний цаадах логик нь ойлгомжтой. Хуурай задгай ачааны эрэлт нь аж үйлдвэрийн үйлдвэрлэл, түүхий эдийн хэрэглээг илэрхийлдэг бол чингэлэг тээврийн урсгал нь хэрэглэгчийн зарцуулалт болон үйлдвэрлэлийн барааны худалдааны нөхцөл байдлыг харуулах цонх болдог. Өөрөөр хэлбэл, усан онгоцны хөдөлгөөн эрчимжвэл хэдэн сарын дараа дэлхийн эдийн засгийн идэвхжил мөн дагаж өснө гэсэн онол байв.
Гэвч сүүлийн хэдэн жилд далайн тээвэр болон дэлхийн эдийн засгийн хоорондын энэхүү хамаарал суларсан гэж үзэж байна. /Их Британийн зөвлөх компани Maritime Strategies International (MSI)-ийн гүйцэтгэх захирал Адам Кент/
Учир нь Дайн мөргөлдөөн, хориг арга хэмжээ, тариф, боомтын түгжрэл болон тээврийн чиглэлийн өөрчлөлт нь дэлхийн худалдааны хэмжээ өсөөгүй байсан ч усан онгоцны эрэлт, тээврийн үнийг огцом өсгөх боломжтой болсон.
Тухайлбал, ачааг стратегийн чухал далайн замаас тойруулан хэдэн мянган километрээр тээвэрлэх шаардлагатай болоход ачааны хэмжээ нэмэгдэхгүй ч тээврийн эрэлт өсдөг.
Мөн цар тахлын дараа компаниуд нөөцөө урьдчилан бүрдүүлэх, тарифын өөрчлөлтөөс өмнө бараагаа татах зэрэг стратеги хэрэглэх болсон нь чингэлгийн тээврийн урсгалыг хэрэглэгчийн бодит эрэлтээс зөрүүлэх болсон байна.
Тэгвэл өнөө үед дэлхийн эдийн засгийн илүү хэрэгтэй үзүүлэлт нь тээврийн эрэлт биш, харин усан онгоцны бодит хөдөлгөөн байж болох юм.
Дэлхийн банкны далайн тээвэр, боомтын асуудал хариуцсан дэлхийн тэргүүлэх мэргэжилтэн Ян Хоффман нэг чухал зүйлийг онцолж байна:
“Албан ёсны худалдааны статистик нь гаалийн мэдүүлэг бүрдүүлсний дараа л бий болдог. Усан онгоцны байршил, гарал үүсэл, очих газар болон хурдыг бараг шууд хугацаанд ажиглах боломжтой. Ийм мэдээлэл нь уламжлалт статистик мэдээлэл гарч ирэхээс нэлээд өмнө дэлхийн худалдааны нөхцөл байдлыг “одоо үеийн таамаглал” (now-cast) хэлбэрээр харуулах боломжтой”
Магадгүй энэ нь далайн тээврийн салбарын өнөөгийн “эдийн засгийн зөн билгийн бөмбөлөг” байж болох юм.
Далайн тээвэр дэлхийн эдийн засгийн барометр байхаа болиогүй. Харин асуудал нь уг барометр одоо нэгээс илүү зүйлийг зэрэг хэмждэг болсон явдал юм.
ДОТООД МЭДЭЭ
МОНГОЛЫН БИЗНЕСҮҮДЭД AI -Н БОДИТ ҮНЭ ЦЭНИЙГ ГАРГАХ БОЛОМЖ
Хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээгээр Монголын бизнесүүдийн өдөр тутмын шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх зорилготой ХӨВСГӨЛ AI технологийн стартап байгуулагджээ.
Монголын ихэнхи компаниуд санхүү, борлуулалт, бараа материалын мэдээллүүд нь санхүүгийн программ, ERP, Excel зэрэг файлуудад тусдаа хадгалагддаг тул удирдлагууд бизнесийнхээ үйл ажиллагааг оновчлоход шаардлагатай мэдээлэл олж авахад бэрхшээлтэй байдаг. Тэгвэл эдгээр эх үүсвэрийг нэгтгэж, удирдлагад хэрэг болох бүхий л үзүүлэлт, шинжилгээг нэг дэлгэцээс авах боломж бүрдүүлдэг хиймэл оюунд суурилсан хяналтын самбар нь ХӨВСГӨЛ AI -н гол бүтээгдэхүүн юм.
Тус платформ нь борлуулалтын явц, бүтээгдэхүүн тус бүрийн ашигт ажиллагаа, нөөцийн илүүдэл тасалдлын эрсдэл, мөнгөн урсгалыг харуулахаас гадна, эрэлт борлуулалтын төлөвийг тооцоолох боломжийг олгоно. Гэхдээ зөвхөн хиймэл оюунаар тоон мэдээлэл харах бус, хиймэл оюун ашигласнаар ямар бодит үр дүн гарсныг хэмжих нь гол зорилго болохыг компанийн зүгээс онцолсон байна.
Эх сурвалж: Bloombergtv
БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
ТЯНЬЖИН БООМТ
- Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 5000TEU үлдэгдэл үүссэн байна.
- Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 30-35 хоног байна.
ЕВРОПЫН ХИЛ
АВТО:
-
Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.
ТӨМӨР ЗАМ:
Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 14-21 хоног байна.
