ХАР ТЭНГИСИЙН ТАСАЛДАЛ

ДЭЛХИЙ ДАХИНД

ХАР ТЭНГИСИЙН ТАСАЛДАЛ – АЗИЙН ИМПОРТЛОГЧИД ӨӨР НИЙЛҮҮЛЭГЧ ХАЙЖ БАЙНА

Орос, Украины Хар тэнгсис /Black Sea/ бүсийн боомт, усан онгоц болон үр тарианы экспортын дэд бүтцэд гарсан халдлагууд нь дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн сүлжээнд шинэ эрсдэл үүсгэж байна.

Үүний нөлөөгөөр Азийн улаан буудайн импортлогчид уламжлалт нийлүүлэгч болох Орос, Украины оронд Австрали болон Аргентины нийлүүлэлтийг сонгож эхэлжээ. Сүүлийн арилжаануудаар Азийн худалдан авагчид нийтдээ 500,000 гаруй тонн Австрали болон Аргентины улаан буудай худалдан авсан байна.

Ялангуяа Индонез, Бангладеш, Вьетнам, Малайз, Тайланд, Шри Ланка зэрэг импортын улаан буудайд өндөр хамааралтай Азийн орнууд альтернатив нийлүүлэлтийг эрэлхийлж эхэлснээр илүү өндөр үнэ төлөх шаардлагатай болжээ.

  • Австралиас: $315–330/тонн

  • Аргентинаас: $310–315/тонн

  • Орос Украйн /Хар тэнгисээр/: ойролцоогоор $260–280/тонн

Өөрөөр хэлбэл худалдан авагчид зөвхөн бүтээгдэхүүний үнийг бус, нийлүүлэлт саатах эрсдэлийг бууруулахын тулд нэмэлт төлж байна.

Түүнчлэн зарим Азийн худалдан авагчид Хар тэнгис-н ачаа хойшлогдож байгаа үед задгай ачааны хөлөг /bulk shipment/ хүлээхийн оронд яаралтай хэрэгцээгээ чингэлэг тээврээр /container shipment/-ээр нөхөхийг илүүд үзэж байна.

Энэ нь нийлүүлэлтийн сүлжээний чухал өөрчлөлтийг харуулж байна:

Хамгийн хямд маршрут үргэлж хамгийн зөв сонголт биш. Нийлүүлэлтээ баталгаатай, хугацаандаа авах боломж нь өөрөө үнэ цэнтэй болж байна.

 

ДОТООД МЭДЭЭ

ГАДААД ХУДАЛДААНЫ 6$ ТЭРБУМ АШИГТАЙ ГАРЛАА

Энэ оны эхний 8 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдаа 22.8 тэрбум ам.доллар хүрч, худалдааны тэнцэл 6 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны үеэс 36.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс :

  • Экспорт: 57.2 хувиар өсч 14.4$ тэрбум
  • Импорт: 12 хувиар өсч 8.4$ тэрбум

Экспортын өсөлтийг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ нэмэгдсэн нь дэмжжээ.

“S&P GLOBAL” – н мэдээлснээр Хятадын дотоодын нүүрсний нийлүүлэлт хумигдсан нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварт голлон нөлөөлжээ.

 

БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ТЯНЬЖИН БООМТ

  • Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 5100TEU үлдэгдэл үүссэн байна.
  • Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 30-35 хоног байна.

ЕВРОПЫН ХИЛ

АВТО:

  • Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.

ТӨМӨР ЗАМ:

Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 14-21 хоног байна.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn