Supply chain resilience гэж юу вэ?

Supply chain resilience буюу тэсвэртэй нийлүүлэлтийн сүлжээ

Сүүлийн жилүүдэд геополитикийн зөрчил, боомтын саатал, худалдааны тариф, эрчим хүчний үнийн савлагаа зэрэг хүчин зүйл нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг бизнесийн стратегийн түвшний асуудал болголоо. Энэ нөхцөлд компаниуд зөвхөн хамгийн хямд, хамгийн хурдан нийлүүлэлтийн сүлжээ байгуулахаас илүү тасалдал үүссэн үед үргэлжлүүлэн ажиллах чадвартай байх шаардлагатай болж байна. 2026 оны World Economic Forum-ийн Global Value Chains Outlook тайланд өнөөгийн зах зээлийг түр зуурын хямрал бус, “structural volatility” буюу бүтцийн шинжтэй тогтворгүй байдлын үе гэж тодорхойлсон. Тус судалгаанд хамрагдсан 300 гаруй удирдах түвшний оролцогчдын дөрөвний гурав орчим нь resilience-ийг бизнесийн өсөлтийн чухал хүчин зүйл гэж үзжээ.

 

Supply chain resilience гэж юу вэ?

Supply chain resilience гэдэг нь гэнэтийн тасалдал, эрсдэл үүсэх үед бараа, материал, мэдээлэл болон тээврийн урсгалыг аль болох тасалдуулахгүй үргэлжлүүлэх, нөхцөл байдалд дасан зохицох, үйл ажиллагаагаа хурдан сэргээх чадвар юм.

Энэ нь эрсдэл огт гарахгүй систем байгуулах тухай биш. Харин эрсдэл үүссэн үед бүх сүлжээ нэг дор зогсохоос хамгаалах тухай ойлголт юм. Тэсвэртэй нийлүүлэлтийн сүлжээ нь өөрчлөлтөд хурдан хариу үзүүлэх, шинэ нөхцөлд дасан зохицох, нийлүүлэгч, ложистикийн түнш болон дотоод нэгжүүдийн мэдээллийг уялдуулах чадвартай байдаг. OECD-ийн 2025 оны Supply Chain Resilience Review-д тэсвэртэй нийлүүлэлтийн сүлжээг гурван үндсэн шинжээр тайлбарласан байдаг. Үүнд agile буюу өөрчлөлтөд хурдан хариу үзүүлэх, adaptable буюу урт хугацааны өөрчлөлтөд бүтцээ тохируулах, aligned буюу нийлүүлэгч, компани, төр болон бусад оролцогчдын зорилго, мэдээллийг уялдуулах чадвар багтдаг.

 

Үр ашиг ба тэсвэртэй байдал юугаараа ялгаатай вэ?

Уламжлалт supply chain management нь зардлыг бууруулах, нөөцийг багасгах, тээврийн хугацааг богиносгох зэрэг үр ашигт төвлөрдөг. Жишээлбэл нэг бүтээгдэхүүнийг хамгийн бага үнээр тогтмол нийлүүлдэг ганц нийлүүлэгчтэй ажиллах нь хэвийн үед үр ашигтай. Харин тухайн нийлүүлэгчийн үйлдвэрлэл зогсвол компанид шууд орлуулах эх үүсвэр байхгүй болж болно.

Resilient supply chain харин: “Хамгийн хямд хувилбар аль вэ?” гэдгээс гадна “Энэ хувилбар ажиллахаа больвол дараагийн сонголт юу вэ?” гэж асуудаг. Өөрөөр хэлбэл өртөг, хугацааны зэрэгцээ эрсдэлийг шийдвэр гаргалтын үзүүлэлт болгодог.

 

Яагаад энэ ойлголт улам чухал болж байна вэ?

Дэлхийн худалдаа цөөн тооны стратегийн боомт, суваг, тээврийн коридороос өндөр хамааралтай. Суэцийн суваг, Панамын суваг, Ормузын хоолой зэрэг цэгт тасалдал үүсэхэд ачаа өөр маршрутаар явах шаардлагатай болдог. Үүний улмаас:

  • тээврийн хугацаа уртасна;
  • түлшний хэрэглээ нэмэгдэнэ;
  • контейнер, хөлөг онгоцны эргэлт удааширна;
  • бодит тээврийн хүчин чадал буурна;
  • даатгал болон ложистикийн нийт зардал өснө.

Тиймээс supply chain resilience нь зөвхөн хямралын үед ашиглах төлөвлөгөө бус, бизнесийн өрсөлдөх чадварын нэг хэсэг болж байна.

 

Тэсвэртэй нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн бий болгох вэ?

Бүх нийлүүлэгчээ солих, бүх барааг их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй. Харин хамгийн критик цэгүүдийг тодорхойлж, тэдгээр дээр хамгаалалт бий болгох нь чухал.

  1. Supply chain visibility бий болгох. Компани зөвхөн шууд нийлүүлэгчээ бус, чухал түүхий эд, сэлбэг хаанаас гаралтай, ямар маршрут ашиглаж байгааг мэддэг байх шаардлагатай.
  2. Нийлүүлэгч болон маршрутыг төрөлжүүлэх хэрэгтэй. Critical material, стратегийн бараа болон тасалдсан тохиолдолд хамгийн их хохирол учруулах бүтээгдэхүүнүүд дээр alternative supplier, alternative port, alternative route тодорхойлох нь чухал.
  3. Зөв түвшний buffer бий болгох. Бүх барааг их хэмжээгээр нөөцлөх бус lead time урт, тасалдлын нөлөө өндөр бараанд safety stock буюу хамгаалалтын нөөц тогтооно.
  4. Scenario planning хийх хэрэгтэй. “Гол боомт хоёр долоо хоног хаагдвал?”, “үндсэн нийлүүлэгч үйлдвэрлэлээ зогсоовол?”, “тээврийн үнэ огцом өсвөл?” гэсэн хувилбаруудыг урьдчилан тооцох шаардлагатай.
  5. Дижитал visibility ашиглах. GPS, IoT, RFID, predictive analytics, AI зэрэг технологи нь ачаа, үйлдвэрлэл болон зах зээлийн өөрчлөлтийг бодит хугацаанд хянах, эрсдэлийг эрт илрүүлэх боломж өгдөг.
  6. Supplier–logistics–management уялдааг бий болгох. Resilience нь зөвхөн supply chain department-ийн ажил биш. Худалдан авалт, борлуулалт, санхүү, IT, ложистик болон удирдлагын шийдвэрүүд нэг мэдээлэл дээр үндэслэх шаардлагатай.

 

Supply chain resilience-ийн гол асуулт нь: “Манай нийлүүлэлтийн сүлжээ өнөөдөр ажиллаж байна уу?” биш, “үндсэн нийлүүлэгч, маршрут эсвэл боомт ажиллахаа больвол бид үргэлжлүүлэн ажиллаж чадах уу?” гэдэгт оршино. Тэсвэртэй нийлүүлэлтийн сүлжээ нь хамгийн үнэтэй эсвэл хамгийн их нөөцтэй систем гэсэн үг биш. Харин хамгийн критик эрсдэлээ мэддэг, альтернатив хувилбартай, мэдээлэлтэй бөгөөд өөрчлөлтөд хурдан дасан зохицох чадвартай сүлжээ юм.

 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn