“Транс-Арктикийн тээврийн коридор” байгуулахад нийт 10 их наяд рубль шаардлагатай

ДЭЛХИЙ ДАХИНД

ОХУ 116$ ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Хятадын “Sea legend Shipping“ компани Хятад-Хойд Европын холбосон Арктикын анхны контейнер тээврийн экспресс үйлчилгээг эхлүүлснийг өмнө нь мэдээлж байсан билээ. Тус компани Хятад–Европын тээвэрлэлтийн хугацааг 18–20 хоног гэж танилцуулж, 2026 оны навигацийн улиралд найман удаагийн аялал хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.

Тэгвэл ОХУ нь Хятад-Европыг холбох шинэ тээврийн маршрут болох Арктикийн эрэг дагуу “Транс-Арктикийн тээврийн коридор” байгуулахад нийт 10 их наяд рубль буюу ойролцоогоор 116 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолж байна.

Төсөл нь зөвхөн Хойд тэнгисийн зам (NSR)-ыг хөгжүүлэхээс гадна боомт, төмөр зам, дотоодын усан зам, ложистикийн төвүүд, цөмийн мөс зүсэгч хөлөг онгоцны флот болон мөсөн нөхцөлд ажиллах худалдааны хөлөг онгоцны хүчин чадлыг зэрэг нэмэгдүүлэх цогц төлөвлөгөө юм.

ОХУ одоогийн 37 сая тонн орчим ачаа тээврийн хэмжээг:

  • 2035 он гэхэд 110–150 сая тонн

  • 2040 он гэхэд 200 сая тонн хүргэх зорилт тавьжээ.

Төслийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал боловч барууны хоригийн нөхцөлд Хятад улс гол түнш болох төлөвтэй байна. Орос, Хятад улс NSR-ийн тээвэрлэлт, дэд бүтэц болон туйлын бүсийн хөлөг онгоцны чиглэлээр хамтын ажиллагаагаа аль хэдийн өргөжүүлээд байна.

 

ДОТООД МЭДЭЭ

8-Р САРД 2 УДААГИЙН ЧАРТЕР НИСЛЭГ

Монложистикс Ворлдвайд ХХК өнгөрөгч 8-р сард Инчеон-УБ чиглэлд “АЮУЛТАЙ АЧАА” -нд зориулан 2 удаагийн чартер карго нислэгийг амжилттай зохион байгууллаа.

Монложистикс Ворлдвайд ХХК нь Тяньжин боомт дахь өөрийн салбар компаниар болон бусад улсын 800 гаруй харилцагч түншүүдийн өргөн сүлжээгээр дамжуулан Дэлхийн хаанаас ч таны бизнесийн онцлогт тохирсон бүх төрлийн тээврийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

 

БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ТЯНЬЖИН БООМТ

  • Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 4800TEU үлдэгдэл үүссэн байна.
  • Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 30-35 хоног байна.

ЕВРОПЫН ХИЛ

АВТО:

  • Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.

ТӨМӨР ЗАМ:

Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 14-21 хоног байна.

 

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.

ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn