Монложистикс Холдинг ХК (MSE:MLG) нь хөрөнгийн зах зээлийн нөхцөл, компанийн санхүүгийн чадавх, хувьцааны үнэлгээнд үндэслэн нийт 7.14 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг нь ₮210 (Эргүүлэн худалдан авах захиалгын дээд үнэ) хүртэлх үнээр нээлттэй зах зээл дээрээс эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх гэж байна.
Хувьцаа эзэмшигчдийн урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаагаа халаасалсны үр дүнд нэгж хувьцаанд ногдох ашиг өсөх, хувьцааны эрэлт нэмэгдэж, арилжааны идэвхжил сайжрах, хөрөнгө оруулалтын сонирхол нэмэгдэх боломжтой.
Хувьцаа эргүүлэн худалдан авалт нь 2026.09.01- 2027.12.31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
ТУЗ-ийн тогтоол: Компанийн хувьцааг эргүүлэн худалдан авч, халааслах тухай