Тяньжин боомт хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилт тавьлаа

ДЭЛХИЙ ДАХИНД

ТЯНЬЖИН БООМТ ЖИЛД 35 САЯ TEU БОЛОВСРУУЛАХ ЗОРИЛТ ТАВИЛАА

Хятадын хойд хэсгийн худалдаа, далайн тээврийн гол гарц болох Тяньжин боомт 2035 он гэхэд жилийн контейнер боловсруулах хүчин чадлаа 35 сая TEU-д хүргэх урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа.

2025 онд тус боомтоор 24.03 сая TEU контейнер дамжсан үзүүлэлттэй харьцуулахад энэхүү зорилт нь хүчин чадлыг гуравны нэгээс илүү хувиар нэмэгдүүлэх томоохон өргөтгөл юм.

Төлөвлөгөөний хүрээнд:

  • Шинээр 3 терминал барих

  • Одоо байгаа терминалуудыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх 10 төсөл

  • Усан замыг өргөтгөж, гүнзгийрүүлэх 2 төсөл

  • Нийт 10 шинэ зогсоол байгуулах

  • 300,000 тоннын хүчин чадалтай хөлөг хүлээн авах 5 усан зам шинээр байгуулах зэрэг ажлууд хэрэгжинэ.

Мөн Тяньжин боомт ухаалаг, ногоон боомтын хөгжлийг эрчимжүүлж байгаа бөгөөд Бэйжян бүсэд дэлхийн анхны ухаалаг, тэг нүүрстөрөгчийн ялгаруулалттай контейнер терминал ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомт 145 контейнер тээврийн чиглэлээр дэлхийн 180 гаруй улс, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогдож байна.

Тяньжин боомтын хүчин чадлын энэхүү өргөтгөл нь Хятадын хойд хэсгийн төдийгүй Ази–Европын худалдааны урсгал, нийлүүлэлтийн сүлжээнд чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

 

ДОТООД МЭДЭЭ

МОНГОЛД АНХ УДАА ХОЛЫН ЗАЙН ТЭЭВЭРЛЭЛТЭНД БҮРЭН ЦАХИЛГААН АВТОМАШИН ТУРШЛАА

Монложистикс Групп Монгол Улсад анх удаа хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар холын зайн тээвэрлэлтийг хамтран туршлаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Монложистикс Групп 2026 оны 08 сарын 07-ноос 09-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн нийт 1,400 орчим км замд хүнд даацын бүрэн цахилгаан автомашины туршилтын тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэлээ.

Цаашид тус чиглэлд хүнд даацын цахилгаан автомашиныг тээвэрлэлтэд нэвтрүүлснээр ачаа тээврийн зардлыг бууруулах, импортын түлш, шатахууны хамаарлыг багасгах, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг эдийн засаг, нийгэм, байгаль орчны олон талын ач холбогдолтой юм.

 

ТЯНЬЖИН БООМТ

Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 4600TEU үлдэгдэл үүссэн байна.

Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 30-35 хоног байна.

ЕВРОПЫН ХИЛ

АВТО:

  • Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.

ТӨМӨР ЗАМ:

Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 10-16 хоног байна.

 

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.

ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn