ДЭЛХИЙ ДАХИНД
ТЭЭВРИЙН ҮНИЙГ ОНОВЧЛОХ ГЭЖ БАЙНА УУ, ЭСВЭЛ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГЭЭ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА УУ?
Сингапурын Ложистикс ба Нийлүүлэлтийн Сүлжээний Менежментийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Рэймон Кришнан: зөвхөн тээврийн үнийг оновчлох биш, нийлүүлэлтийн сүлжээний нийт гүйцэтгэлд илүү анхаарах цаг ирснийг онцолжээ.
Тэрээр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өргөн хэрэглэгдэх болсон индекстэй уялдсан тээврийн үнийн гэрээ (Index-linked Freight Contract) нь зах зээлийн хэлбэлзэлтэй уялдан тээврийн үнийг автоматаар шинэчилж, гэрээний ил тод байдал болон уян хатан байдлыг сайжруулсан. Гэсэн ч энэ нь салбарын анхаарлыг зөвхөн тээврийн үнэ рүү хэт төвлөрүүлэх эрсдэл дагуулж байгааг сануулсан байна.
Түүний үзэж буйгаар, амжилттай нийлүүлэлтийн сүлжээг зөвхөн хамгийн хямд тээврийн үнээр бус дараах хүчин зүйлсээр үнэлэх ёстой. Үүнд:
-
Хүргэлтийн найдвартай байдал
-
Эрэлтийн таамаглалын нарийвчлал
-
Дижитал интеграцчилал
-
Эрсдэлийн удирдлага
-
Нөөцийн оновчтой төлөвлөлт
-
Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах
-
Үйл ажиллагааны тогтвортой байдал
Тэрээр ирээдүйн ложистикийн гэрээнүүдийг зөвхөн зах зээлийн үнэтэй бус, үйлчилгээний бодит гүйцэтгэлтэй холбохыг санал болгожээ. Тухайлбал, гэрээг цаг хугацаанд нь хүргэлт хийсэн хувь, тоног төхөөрөмжийн хүртээмж, сааталд хариу үзүүлэх хурд, мэдээллийн чанар зэрэг хэмжигдэхүйц үзүүлэлтүүдтэй уялдуулах нь нийлүүлэлтийн сүлжээний нийт үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
ДОТООД МЭДЭЭ
МОНГОЛЫН БАЙГАЛЫН ХИЙ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХАД ОЙРТОЖ БАЙНА
Австралийн Jade Gas Holdings компани Монгол дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн (CBM) төслийн эхний шатны хөгжүүлэлтэд зориулан 762.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагааны хэлцлийг БНХАУ-ын компаниудын консорциумтай байгуулжээ.
Хэрэв санхүүжилтийн эцсийн гэрээ энэ оны есдүгээр сард байгуулагдвал үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн эхний шатанд 175 олборлолтын цооног өрөмдөх бөгөөд, цаашид хөгжүүлэлтийг өргөжүүлэн нийт 1,400 хүртэлх цооног байгуулах боломжтой гэж урьдчилсан судалгаагаар үнэлжээ.
Мөн олборлосон хийг боловсруулах модуляр LNG үйлдвэр байгуулах боломжийг судалж байгаа бөгөөд хүчин чадлыг олборлолтын өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын байгалийн хийг олон улсын зах зээлд нийлүүлэх шинэ боломж нээгдэхээс гадна инженерчлэл, логистик, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг дагуулж, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
ТЯНЬЖИН БООМТ
Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 5000TEU үлдэгдэл үүссэн байна.
Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 30-35 хоног байна.
ЕВРОПЫН ХИЛ
АВТО:
-
Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.
ТӨМӨР ЗАМ:
Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 10-16 хоног байна.
ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.
ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454
