ДЭЛХИЙ ДАХИНД
AI -ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ КОНТЕЙНЕР ТЭЭВРИЙН ЭРЭЛТИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
Номхон далайн чиглэлийн контейнер тээврийн спот тарифууд сүүлийн долоо хоногуудад буурч байгаа ч хиймэл оюун ухаан (AI)-ын дэд бүтцийн хурдацтай өргөжилт нь зах зээлд шинэ ачааны эрэлт бий болгож, тарифуудыг өмнөх жилүүдийн дунджаас өндөр түвшинд хадгалах боломжтойг салбарын шинжээчид онцолж байна.
Логистикийн зөвлөх Жон Монро (Jon Monroe)-гийн үзэж буйгаар, зах зээлд шинэ хөлөг онгоц олноор нэмэгдэж, уламжлалт хэрэглээний эрэлт саарч байгаа нь тариф буурахад нөлөөлж байгаа ч AI салбарын өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээ үүнийг тодорхой хэмжээнд нөхөж эхэлжээ.
Drewry World Container Index-ийн хамгийн сүүлийн мэдээллээр:
-
Шанхай – Лос Анжелес чиглэлийн спот тариф 6%-иар буурч, FEU тутамд 5,878 ам.доллар болсон байна.
-
Шанхай – Нью-Йорк чиглэлийн тариф 4%-иар буурч, FEU тутамд 7,598 ам.доллар болжээ.
Эдгээр өөрчлөлт нь тээврийн хүчин чадал нэмэгдэж, зах зээлийн эрэлт түр саарч байгаатай холбоотой боловч шинжээчид тариф огцом унахгүй гэж үзэж байна.
AI ДАТА ТӨВҮҮД ШИНЭ АЧААНЫ УРСГАЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА
Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон технологийн компаниуд AI дата төвүүдийн бүтээн байгуулалтад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж эхэлсэн нь Хятад болон Азийн үйлдвэрлэгчдийн захиалгыг эрчимтэй өсгөж байна. Үүний үр дүнд сервер, хөргөлтийн систем, цахилгаан тоног төхөөрөмж зэрэг AI дэд бүтцэд шаардлагатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимжиж, контейнер тээврийн шинэ эрэлт бий болж байгаа юм.
AI салбарын хөрөнгө оруулалтын өсөлт нь зөвхөн технологийн зах зээлд бус, дэлхийн контейнер тээврийн эрэлтэд ч бодит нөлөө үзүүлж эхэллээ. Уламжлалт хэрэглээний эрэлт саарч байгаа хэдий ч AI дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой ачааны урсгал ойрын жилүүдэд контейнерийн ашиглалтыг дэмжиж, спот тарифыг түүхэн дунджаас өндөр түвшинд хадгалах чухал хүчин зүйл болох төлөвтэй байна.
ДОТООД МЭДЭЭ
БОРХОШУУ ӨРТӨӨГ АЮУЛТАЙ АЧААНД НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны А/71 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журмын дагуу “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн “Борхошуу” өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа.
ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ
Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт энэ оны 7-р сарын 15-ны байдлаар 17.6 тэрбум ам/доллар байгаагаас экспорт 11 тэрбум ам/доллар, импорт 6.6 тэрбум ам/доллар.
Нийт худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 35.9% – р, экспорт 57.5%-р, импорт 10.5% -р тус тус өссөн байна.
Мөн гадаад худалдааны тэнцэл одоогоор 4.5 тэрбум ам/долларын ашигтай байна.
ТЯНЬЖИН БООМТ
Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 4400TEU үлдэгдэл үүссэн байна. Галт тэрэг хүлээх дундаж хугацаа 35-40 хоног байна.
ЕВРОПЫН ХИЛ
АВТО:
-
Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.
ТӨМӨР ЗАМ:
Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 10-16 хоног байна.