Хойд мөсөн далайгаар дамжих Хятад-Европын маршрут

ДЭЛХИЙ ДАХИНД

ХОЙД МӨСӨН ДАЛАЙГААР ДАМЖИХ ХЯТАД-ЕВРОПЫН МАРШРУТ

Уламжлалт далайн тээврийн шинэ хувилбар болох Хятад – Европыг хойд мөсөн далайгаар холбох контейнер тээврийн шинэ маршрут энэ оноос тогтмол үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болж байна.

Уг маршрутыг “Sea Legend Shipping“ компани хариуцан ажиллуулах бөгөөд 8-р сараас 10-р сарын хооронд долоо хоног бүр тогтмол үйлчилгээ үзүүлж, нийтдээ 8 удаагийн аялал хийхээр төлөвлөжээ.

Эхний хөлөг 8-р сарын 15 нд Хятадын Нинбо-Жоушань боомтоос хөдөлж, ойролцоогоор 20 хоногийн дараа Их британийн Феликстоу боомтод хүрэхээр төлөвлөсөн байна.

Их Британийн Феликстоу боомтод хүрсэн ачааг Европын бусад орнууд руу төмөр зам, авто тээвэр, фийдэр үйлчилгээний сүлжээгээр түгээх боломжтой.

Өнгөрсөн онд туршилтын журмаар хэрэгжүүлж байсан энэхүү маршрут нь энэ жил хүчин чадлаа нэмэгдүүлж, нийт 7 чингэлэг тээврийн хөлөг ашиглан тогтмол үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Энэхүү маршрут нь Суэцийн сувгийн тээвэр зэрэг уламжлалт тээврийн хугацааг богиносгох шинэ боломжийг нээж байгаа ч зуны мөсний нөхцөл бүрдэх богино хугацаанд ашиглах боломжтой улиралын үйлчилгээ юм.

Хэрэв уг маршрут цаашид амжилттай хэрэгжвэл Ази-Европын контейнер тээврийн зах зээлд Суэцийн сувгийн чиглэлийн нэмэлт сонголт болж, нийлүүлэлтийн сүлжээний уян хатан байдлыг нэмэгдүүлэх боломжтой гэж салбарынхан үзэж байна.

ДОТООД МЭДЭЭ

ЕВРАЗИЙН 5 ОРОНД 367 НЭРИЙН БАРАА ЭКСПОРТОЛНО

2 жилийн хугацаатай хэрэгжих Евразийн эдийн засгийн холбооны Худалдааны түр хэлэлцээр 7-р сарын 22 ноос албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.

Худалдааны түр хэлэлцээрийн дагуу Манай улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд руу татварын хөнгөлөлттэй үнээр бараа бүтээгдэхүүн экспортолж мөн импортлох юм.

Монгол улсаас 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох ба үүний 97.5% нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Тухайлбал малын мах, бяслаг, зөгийн бал, төмс хүнсний ногоо, өөхөн тос, дайвар бүтээгдэхүүн, амуугаар исгэсэн шар айраг, ашигт малтмал зэрэг багтжээ.

 

ТЯНЬЖИН БООМТ

  • 7-р сарын 1-22 ны хооронд Тяньжин – Замын Үүд чиглэлд 45 блок галт тэрэг гарсан байна.
  • Тяньжин боомтоос галт тэргэнд ачилт хийх дундаж хугацаа 30-35 хоног байна.

ЕВРОПЫН ХИЛ

АВТО:

  • Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.

ТӨМӨР ЗАМ:

Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 10-16 хоног байна.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn