ДЭЛХИЙ ДАХИНД
ЖИЖИГ, ДУНД ОВРЫН ХӨЛӨГ ОНГОЦ РУУ АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА.
Дэлхийн контейнер тээврийн салбарт хөлөг онгоцны захиалгын бүтэц мэдэгдэхүйц өөрчлөгдөж, тээврийн компаниуд аварга оврын хөлөг онгоцноос илүүтэй жижиг болон дунд оврын сегментэд төвлөрөх хандлага нэмэгдэж байна.
2025 оны 7 дугаар сараас хойш хийгдсэн нийт хөлөг онгоцны захиалгын 74% нь 6500TEU -с доог багтаамжтай дундаас доош оврын хөлөг онгоц байгаа нь өмнөх 12 сарын хугацаанд бүртгэгдсэн 30% хүрэхгүй түвшинтэй харьцуулахад огцом өсөлт болж байна.
Энэ өөрчлөлт нь “мегашип“ төвтэй хөрөнгө оруулалтын цикл аажмаар саарч буйг харуулж байна. Өнөөдөр зах зээлийн анхаарал бүс нутгийн болон богино зайн /feeder/ тээврийн сегмент рүү шилжиж байна.
Үүнд 2 үндсэн хүчин зүйл нөлөөлж буйг шинжээчид онцолж байна.
- Жижиг болон дунд оврын флотын насжилт эрчимтэй өсөж байгаа нь шинэчлэлийн эрэлтийг бий болгож байна
- Бүс нутгийн худалдаа болон богино зайн контейнер тээврийн урсгал тогтвортой өсөж байгаа нь сегментийн ашигт ажиллагааг нэмэгдүүлж байна.

ДОТООД МЭДЭЭ
АЗИ ТИВИЙН ХАМГИЙН ТОМ “TRANSPORT LOGISTICS SHANGHAI“
6-р сарын 24-26 ны өдрүүдэд болсон Азийн хамгийн том тээвэр логистикийн үзэсгэлэн “Transport Logistics Shanghai“ – д Монложистикс групп амжилттай оролцлоо.
Үзэсгэлэнд дэлхийн тээвэр ложистикийн томоохон төлөөллүүд болох БНХАУ-н “Cosco”, “Sinotrans” АНЭУ-н “Ethihad Cargo” АНУ-н “Amazon Frieght”, “Delta cargo” Турк улсын “Turkish cargo” зэрэг 900 орчим компаниуд оролцлоо.
Бид олон улс дахь түншүүдийн сүлжээгээ нэмэгдүүлэн харилцагчдадаа илүү сайн үйлчилгээ үзүүлэх, мөн Монгол улсын тээвэр ложистикийн салбарын хөгжил, чадавхийг бүс нутгийн зах зээлд танилцуулж өгснөөрөө онцлог байлаа.
ТЯНЬЖИН БООМТ
- Өнрөгч долоо хоног 6-р сарын 22-29 ны хооронд Тяньжин – Замын Үүд чиглэлд 9 блок галт тэрэг /ойролцоогоор 486 контейнер/, авто тээврээр 850 контейнерийг Тяньжин-Эрээн чиглэлд тээвэрлэсэн байна.
- Тяньжин боомтоос галт тэргэнд ачилт хийх дундаж хугацаа 40-45 хоног байна.
ЕВРОПЫН ХИЛ
АВТО:
-
Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
-
Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-3 хоног
-
Латви → Беларусь. гарахад 1-2 хоног, ороход 3 хоног
-
Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.
ТӨМӨР ЗАМ:
Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 10-25 хоног байна.