Монгол Улсын Онцгой албан татварын тухай хуулийн 2024.06.05-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр чихэр болон чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, усанд 2027.01.01-ний өдрөөс эхлэн онцгой албан татвар ногдуулахаар баталсан.
Үүнтэй холбогдуулан гаалийн байгууллага импортын бүх төрлийн ундаа, усыг 2026.06.08-ны өдрөөс 2026.08.07-ныг хүртэл хугацаанд лабораторийн шинжилгээнд хамруулж, чихэр болон чихэр орлуулагчийн хэмжээг тодорхойлуулан, шошгон дээрх мэдээлэлтэй нийцэж байгаа эсэхэд (чихэр, чихэр орлуулагчийг тус тусад нь тэмдэглэсэн эсэх) дүн шинжилгээ хийхээр болсон байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
