Дайныг эцэслэхэд БНХАУ шаардлагагүй

ДЭЛХИЙ ДАХИНД

ИРАНЫ ДАЙНЫГ ЭЦЭСЛЭХЭД БНХАУ – Н ТУСЛАМЖ ШААРДЛАГАГҮЙ

10 долоо хоног үргэлжилж буй дайныг зогсоох Дональд Трампын саналын хариуг Иран улс өнгөрөгч ням гаригт өгсөн ч Трамп “Ираны хариуг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй“ гэж мэдэгдсэнээр нөхцөл байдал хурцадмал хэвээр үргэлжилж байна.

Тэгвэл энэ долоо хоногт Дональд Трамп БНХАУ – д айлчлах бөгөөд уулзалтын яриа хэлэлцээний гол сэдэв нь Ираны дайн биш гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэрээр “Ирантай хийж буй дайнд АНУ энхийн замаар, эсвэл хүч хэрэглэн заавал ялалт байгуулна“ гэж онцолсон байна. Түүнчлэн дайныг эцэслэхэд БНХАУ -н тусламж заавал шаардлагагүй хэмээн мэдэгдэв.

АНУ Ираны эсрэг НҮБ -н Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөл боловсруулж байна.

АНУ болон холбоотон орнууд Ираны эсрэг НҮБ-н Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөл боловсруулж байна. Үүнд Ираныг арилжааны хөлөг онгоцнуудын эсрэг халдлага, заналхийллээ зогсоохыг сануулж, биелүүлээгүй тохиолдолд НҮБ-н дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу хүч хэрэглэх болон хориг арга хэмжээ авахыг зөвшөөрхөөр тусгажээ.

 

ЛОЖИСТИКИЙН ЭРГЭН ТОЙРОНД

CU LINES – н ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Дэлхийн томоохон чингэлэг тээврийн компаниудын ихэнхи нь Улаан тэнгисийн шугамаас түр чиглэлээ өөрчилж байгаа энэ үед Хятадын CU Lines компани Азийн бүсээс Улаан тэнгис рүү чиглэсэн шинэ үйлчилгээгээ нэвтрүүлжээ.

Тус компани долоо хоног бүр тогтмол явах Red Sea Service /RES/ нэртэй шинэ үйлчилгээгээ эхлүүлж, Зүүн болон өмнөд Хятадаас Иордан улсын Акаба боомт руу шууд тээвэр хийх боломж бүрдүүлж байна.

RES үйлчилгээ нь Шанхай боомтоос хөдөлж:

“Шанхай-Нинбо-Наньша-Жидда-Акаба-Сохна-Шанхай” гэсэн маршрутаар явах ба нэг бүтэн эргэлтийн хугацаа ойролцоогоор 56 хоног байх аж.

Дэлхийн хамгийн том Метанол хос түлштэй чингэлэг тээврийн хөлөг:

Хонгконг-д төвтэй Orient Overseas Container Line /OOCL/ компани 24.000TEU багтаамжтай, метанол хос түлшээр ажиллах анхны контейнер тээврийн хөлгөө албан ёсоор зарлалаа.

Энэхүү аварга хөлөг нь их хэмжээний ачааг өндөр үр ашигтайгаар тээвэрлэхээр бүтээгдсэн бөгөөд ногоон метанолоор ажиллах үед жил бүр ойролцоогоор 150.000 тонн CO2 ялгарлыг бууруулах боломжтой гэж тооцоолжээ.

Ухаалаг эрчим хүчний удирдлагын систем, хөлгийн их биеийн бодит цагийн хяналт, метанолын аюулгүй ажиллагааны сайжруулсан систем зэрэг дэвшилтэт технологиудыг нэвтрүүлснээр уг хөлөг нь тогтвортой хөгжил болон инновацийг далайн тээвэртэй хослуулсан шинэ жишиг болж байна.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn