Олон хөлөг онгоц гацсан хэвээр байна.

ОЙРХИ ДОРНОД

ОЛОН ХӨЛӨГ ОНГОЦ ГАЦСАН ХЭВЭЭР БАЙНА

Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээр тогтворгүй хэвээр байгаатай холбоотой бүс нутгийн тээвэр ложистикийн салбар тодорхойгүй байдалд хэвээр байна.

Амралтын өдрүүдийн эхээр Иран “Ормузын хоолой“-г бүх усан тээвэрт нээлттэй гэж мэдэгдсэн ч АНУ Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ үргэлжлүүлнэ гэж зарласнаар Ираны тал үүнийг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж үзжээ.

Ням гарагийн орой Ираны засгийн газар “Вашингтон хэт өндөр шаардлага, бодит бус хүлээлт, байр сууриа байнга өөрчилдөг байдал, давтагдсан зөрчилтэй мэдэгдлүүд, үргэлжилж буй тэнгисийн бүслэлт нь гал зогсоох тохиролцоог зөрчиж байна“ гэж албан ёсны IRNA агентлагт мэдээлсэн.

Талуудын байр суурь эрс зөрүүтэй байгаа нь тээвэр ложистикийн компаниуд болон усан онгоцны операторуудын хувьд нөхцөл байдлыг удирдахад хүндрэл үүсгэж байна.

АНУ -г байр сууриа байнга өөрчилдөг, хэт өндөр шаардлага тавьж байна гэсэн шалтгаанаар Иран энхийн хэлэлцээнд оролцохоос татгалзаж байсан ч эх сурвалжуудын сүүлд өгсөн мэдээллээр Пакистаны нийслэл Исламабад хотноо АНУ -тай хийх уулзалтанд Иран төлөөлөгчдөө илгээхээр болсон байна.

 

ДЭЛХИЙН ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ЭРГЭН ТОЙРОНД

ЦӨМИЙН ХӨДӨЛГҮҮРТЭЙ УСАН ОНГОЦНЫ ИРЭЭДҮЙ АНХААРЛЫН ТӨВД

2026 оны 6 -р сарын 1-5 ны өдрүүдэд зохиогдох Posidonia2026 арга хэмжээний үеэр далайн тээврийн салбарын ирээдүйд чухал нөлөө үзүүлэх сэдэв болох цөмийн хөдөлгүүртэй усан онгоцны боломжийг онцлон хэлэлцэнэ.

Салбарын төлөөлөгчдийн үзэж байгаагаар энэ асуудал онолын түвшнээс давж, бодит хэрэгжилтийн шат руу шилжиж эхэлжээ.

Цөмийн хөдөлгүүр нь 5-7 жилд нэг удаа түлшлэх боломж, түлшний үнийн хэлбэлзлээс хамаарал багатай, CO2 ялгаруулалтгүй зэрэг давуу талтай. Гэсэн хэдий ч зохицуулалт, даатгал, олон нийтийн хандлага, цацраг идэвхит хаягдлын менежмент зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байна.

Шинжээчдийн таамаглаж буйгаар туршилтын усан онгоцнууд 2030 -д оны дунд үеэс гарч 2030 – д оны сүүлээр өргөн хэрэглээнд орох магадлалтай байна.

 

ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ

УЛААН ТЭНГИСИЙН ХЯМРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Далайн тээврийн компаниуд улаан тэнгисийн хямралаас үүдэн Суэцийн сувгаар явхаас илүү “Cape of Good Hope“ – р тойрон чиглэлээ өөрчилж байгаа нь Ази-Европ чиглэлийн тээврийн зардлыг нэмэгдүүлхээс гадна хугацааны хувьд 10-15 хоногоор уртасч байна.

ТЯНЬЖИН БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

4-р сарын 1-19 ны хооронд Тяньжин – Замын Үүд чиглэлд нийт 34 цуваа галт тэрэг, авто тээврээр 350 орчим чингэлэг гарсан байна.

Одоогоор Монгол руу гархаар хүлээгдэж байгаа 3100TEU хүлээгдэж байна.

Хугацааны хувьд: Тяньжинд ирснээс хойш 20-25 хоногийн дараа гарч, Замын-Үүдэд 5-6 хоногт ирж байна.

ЕВРОПЫН ХИЛ

АВТО:

  • Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног
  • Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-3 хоног
  • Латви → Беларусь. гарахад 1-2 хоног, ороход 3 хоног
  • Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.

ТӨМӨР ЗАМ:

Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 10-25 хоног байна.

 

ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn