
ОЙРХИ ДОРНОД -н нөхцөл байдал:
- Иран улс өөрийн найрсаг харилцаатай гэж үздэг орнуудын /Хятад, Энэтхэг г.м/ хөлөг онгоцнуудыг Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд харьцангуй уян хатан байгаа ба хөлөг онгоц нэвтрүүлэхдээ зөвхөн эзэмшигч эсвэл далбааг нь биш, харин ачааны гарал үүсэл, хүрэх цэг зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж байна.
- Ази-Ойрхи Дорнод чиглэлд Коско Шиппинг /Cosco shipping line/ ердийн ачааны чингэлгийн шинэ захиалгыг мултимодал /multimodal/ тээврийн шийдлээр дамжуулан нээж байгаагаа мэдэгдсэн байна.
- Ормузын хоолойн транзит тээврийн сааталтай холбоотой асуудал Монголд үзүүлэх шууд нөлөөлөл харьцангуй бага боловч дайны нөхцөл байдалтай холбоотой бусад орнуудын шатахууны үнийн өсөлт Монгол руу ирэх тээврийн үнийн өсөлтөд шууд нөлөөлөл үзүүлж байна.
ТЯНЬЖИН БООМТЫН БАЙДАЛ:
Тяньжинаас Эрээн Замын-Үүд чиглэлд 3.1 – 3.29 ний хооронд 48 цуваа галт тэрэг, авто тээврээр 600 орчим чингэлэг тээвэрлэгдсэн байна.
Одоогоор Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу ачигдахаар хүлээгдэж байгаа:
Синганг боомтын терминал дээр нийт 2300 TEU одоогийн байдлаар байгаагаас
Wujie 3 – 1000 TEU, Xingang North – 1100 TEU, Xingang Port – 200 TEU байна.
УБТЗ
Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 738 чингэлэг байгаагаас: Ачаатай-486, Хоосон-252 чингэлэг байна.
Польш – Беларусын авто хилийн байдал
Польш – Беларус руу 1-2 хоног, Беларусь – Польш руу 1-2 хоног
Латви – Беларус руу 1-2 хоног, Беларус – Латви руу 1-3 хоног
Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1 хоног байна.
Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Польш – Беларусын төмөр замын байдал
Чингэлгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног нь цуваа бүрдэх хугацаанаас хамааран ойролцоогоор 5-14 хоног байна.

20 жилийн туршлагатай Монголын хамгийн том тээвэр ложистикийн компани танд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.
ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454
