ОЙРХИ ДОРНОД- н нөхцөл байдалтай холбоотой
- Далайн тээврийн компаниуд 3-р сарын 22 ноос тарифаа нэмэгдүүлж эхэлсэн.
- Энэхүү нэмэгдэл нь АЗИ-ЕВРОП, Газар дундын тэнгис болон бусад чиглэлийн далайн тээврийн маршрутад хамаарч байна.
- Мөн BAF болон Аюулгүй байдлын нэмэлт хураамжууд энэхүү тарифын нэмэгдэлд багтсан байна.
- БНХАУ – н засгийн газраас 3-р сарын 23 наас шатахууны үнийг дахин нэмэгдүүлсэн байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу ачигдахаар хүлээгдэж байгаа:
Синганг боомтын терминал дээр нийт 2300 TEU одоогийн байдлаар байгаагаас
Wujie 3 – 1100 TEU, Xingang North – 900 TEU, Xingang Port – 300 TEU байна.
3 дугаар сарын 1 нээс 3 дугаар сарын 22 ны хооронд Тяньжин – Замын Үүд чиглэлд 36 цуваа галт тэрэг гарсан байна.
Тяньжинаас авто тээврээр 500 орчим чингэлэг Эрээн-Замын Үүд чиглэлд гарсан.
УБТЗ
Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 783 чингэлэг байгаагаас: Ачаатай-411, Хоосон-372 чингэлэг байна.
Польш – Беларусын авто хилийн байдал
Польш – Беларус руу 1-2 хоног, Беларусь – Польш руу 1-2 хоног
Латви – Беларус руу 1-2 хоног, Беларус – Латви руу 1-3 хоног
Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1 хоног байна.
Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Польш – Беларусын төмөр замын байдал
Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног нь цуваа бүрдэх хугацаанаас хамааран ойролцоогоор 5-14 хоног байна.

20 жилийн туршлагатай Монголын хамгийн том тээвэр ложистикийн компани танд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.
ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454
