Компанийн нэр: “Монложистикс Холдинг” ХК
Хурал болох байршил: Цахим холбоосоор https://hural.mlholding.mn
Хурал болох огноо, цаг: 2026 оны 4 дүгээр сарын 25-ны Бямба гарагийн 11:00 цагт (UTC+8)
Хурал зохион байгуулах хэлбэр: Зайнаас буюу цахим хэлбэрээр
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-тай нэгтгэх тухай асуудлыг хэлэлцэж батлах;
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
| 1. | Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах шийдвэрийн төсөл; |
| 2. | Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан; |
| 3. | Компанийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайлан; |
| 4. | Аудитын байгууллагын дүгнэлт; |
| 5. | Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлт; |
| 6. | ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлан; |
| 7. | Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-тай нэгтгэх тухай ТУЗ-ийн шийдвэрийн төсөл |
| 8. | Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-тай нэгтгэх гэрээ |
Хуралд оролцох боломжгүй бол хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой. Саналын хуудсыг бөглөж өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нью Хоризонс оффис, 1101 тоот хаягаар болон https://hural.mlholding.mn холбоосоор 2026 оны 4 дүгээр сарын 08-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 хүртэл аль ч цагт цахим хуудсаар дамжуулан өгч болно.
Хувьцаа эзэмшигч та 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид ажлын цагаар эсхүл www.mlholding.mn цахим хуудсаар хандан хурлын материал, санал өгөх заавартай танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд 7701-5454 /3/, 9999-1407 утсаар эсвэл info@monlogistics.mn цахим шуудангаар авах боломжтой.