Европ-Монгол руу ирэх ачаа тээврийн хугацаа 14 хоногоор багасах боломжтой болж байна.

МАЕРСК Компани мэдэгдэл гаргаж MECL буюу Ойрхи Дорнодын шугамын чиглэлд өөрчлөлт хийж, 1 р сараас эхлэн дахин Суэцийн сувгаар дамжин явах болсноо зарласан. Үүний үр дүнд Европ-Монгол руу ирэх ачаа тээврийн хугацаа 14 хоногоор багасах боломжтой болж байна.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Синганг боомтын терминал дээр нийт 1020 TEU одоогийн байдлаар байгаагаас

Wujie 3 – 590 TEU, Xingang North – 330 TEU, Xingang Port – 100 TEU байна.

1 дугаар сарын 1 нээс 1 дугаар сарын 27 ны хооронд Тяньжин – Замын Үүд чиглэлд 35 цуваа галт тэрэг гарсан байна.

Эрээн – Замын Үүдийн авто хил

Эрээнийн авто хилээр Монгол талаас өдөрт 200 гаруй машин гарч, 200 гаруй машин орж байна.

Эрээн – Замын Үүд боомтын машины дараалал бага байгаа ба машины үнэ тогтвортой байна.

УБТЗ

Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 768 чингэлэг байгаагаас: Ачаатай-391, Хоосон-377 чингэлэг байна.

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш – Беларус руу 1-2 хоног, Беларусь – Польш руу 7-9 хоног

Латви – Беларус руу 1-2 хоног, Беларус – Латви руу 2-3 хоног

Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1 хоног байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Польш – Беларусын төмөр замын байдал

Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног нь цуваа бүрдэх хугацаанаас хамааран ойролцоогоор 7-30 хоног байна.

Дараахь олон улсын боомтууд дээр усан онгоцны хуваарь хойшилж байна

  • Өмнөд Солонгос Улсын Wando боомт 6 хоног, Pohang боомт 13 хоногоор

  • Япон Улсын Iyomishima боомт10 хоногоор

  • Вьетнам Улсын Da Nang боомт 24 хоногоор

  • Малайз Улсын Bintulu боомт 11 хоонг, Tawau боомт 9 хоног,  Miri боомт 8 хоногоор

  • Энэтхэг /India/ Улсын Mumbai боомт 27 хоног, Haldia боомт 7 хоногоор

  • Индонез Улсын Makassar боомт 10 хоногоор

  • Герман Улсын Hamburg боомт 8 хоногоор

  • Итали Улсын Bari боомт 17 хоног, Catania боомт 7 хоногоор

  • Их Британи (UK) Улсын Manchester Canal боомт 16 хоног, Liverpool боомт 12 хоногоор

  • Франц Улсын Brest боомт 15 хоногоор

  • Канад Улсын Annacis боомт 7 хоногоор

20 жилийн туршлагатай Монголын хамгийн том тээвэр ложистикийн компани танд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.

 

ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn