
Гуравдагч улсаас Тяньжин боомтоор
Синганг боомтын терминал дээр нийт 900 TEU одоогийн байдлаар байгаагаас
Wujie 3 – 350 TEU, Xingang North – 500 TEU, Xingang Port – 50 TEU байна.
1 дугаар сарын 1 нээс 1 дугаар сарын 6 ны хооронд Тяньжин – Замын Үүд чиглэлд 10 цуваа галт тэрэг гарсан байна.
Авто тээврийн хувьд 45 гаруй чингэлэг гарсан байна.
БНХАУ – н экспорт ачаа
Эрээн-УБ хүртэл авто тээврийн үнэ бага зэрэг буурсан ба Эрээн дэх Монгол руу ирэх ачаа багассан боомтын түгжрэл дараалал бага байна.
БНХАУ – н шинэ бодлогоор ган бүтээгдэхүүний экспортод тавих зохицуулалт нь 1 сарын 1 нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дагуу ган хавтан болон бусад ган бүтээгдэхүүнүүд экспортын лиценз авах шаардлагатай болсон байна.
Эрээн – Замын Үүдийн авто хил
Эрээнийн авто хилээр Монгол талаас өдөрт 250 гаруй машин гарч, 250 гаруй машин орж байна.
Эрээн – Замын Үүд боомтын машины дараалал бага байгаа ба машины үнэ тогтвортой байна.
Польш – Беларусын авто хилийн байдал
Польш – Беларус руу 1-2 хоног, Беларусь – Польш руу 7-9 хоног
Латви – Беларус руу 1-2 хоног, Беларус – Латви руу 2-3 хоног
Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1 хоног байна.
Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Польш – Беларусын төмөр замын байдал
Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног нь цуваа бүрдэх хугацаанаас хамааран ойролцоогоор 7-30 хоног байна.
Дараахь олон улсын боомтууд дээр усан онгоцны хуваарь хойшилж байна

20 жилийн туршлагатай Монголын хамгийн том тээвэр ложистикийн компани танд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.
ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454
