Импортын оргил ачааллын үед тээвэрлэлтийг үр ашигтай удирдах аргууд

Нийлүүлэлтийн сүлжээний оргил ачаалалтай үе буюу баярын өмнөх сарууд, улирлын хямдрал, олон улсын томоохон худалдан авалтын өдрүүд (жишээ нь, 11.11, 12.12, Black Friday) нь импортлогч, дистрибьютер байгууллагуудын хувьд ложистикийн нарийн төлөвлөлт шаарддаг онцгой үе байдаг. 

Энэ үед тээвэрлэлтийн саатал, зардлын өсөлт, гаалийн удаашрал, агуулахын ачаалал зэрэг эрсдэл бодитоор нэмэгддэг. Харин эдгээрийг урьдчилан тооцоолж, ухаалаг шийдлээр зохион байгуулж чадвал бизнесүүд борлуулалтын оргил үеийг алдалгүй ашиглах боломжтой байдаг. Доорх таван арга нь практикт өргөн хэрэглэгддэг, хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой шийдлүүд юм. 

 

  1. Тээвэрлэлтийн урьдчилсан төлөвлөгөө боловсруулах

 

Оргил үеийн ачаалал эхлэхээс дор хаяж 30–45 хоногийн өмнө худалдан авалт болон тээвэрлэлтийн графикаа нарийвчлан гаргах шаардлагатай.  

  • Ачааны хэмжээ, ачих огноо, хүргэх цэгүүдийг тодорхой болгох 
  • Сар тутмын орж ирэх барааг хэсэг тус бүрээр (batch) төлөвлөх 

McKinsey & Co-ийн 2022 оны судалгаагаар нийлүүлэлтийн сүлжээнд 1 өдрийн саатал гарвал хэрэглэгчийн 6–10 хувийг алдах эрсдэлтэй болохыг онцолсон байдаг. 

 

  1. Олон хувилбарт тээврийн стратеги боловсруулах

 

Ганц тээврийн сувагт найдахын оронд: 

  • Агаар, далай, авто тээврийг хослуулах 
  • “Standard” болон “Express” сонголтыг ялгах 
  • Шаардлагатай үед маршрутын өөрчлөлт (route shift) хийх бэлэн байдлыг хангах хэрэгтэй. 

DHL Global Forwarding-ийн зөвлөмжид зааснаар 2023 онд олон улсын агаарын тээвэрт багтаамжийн дутагдалтай үед хосолсон тээвэр (multimodal) нь хамгийн үр дүнтэй хувилбар болсон байна. 

 

  1. Агуулахын нөөц, эргэлтийг оновчлох

 

Оргил үед барааны эрэлт өсдөг учраас: 

  • Бодит цагийн (Realtime) агуулахын хяналт нэвтрүүлэх 
  • Түр агуулах, агуулах доторх зохион байгуулалтыг сайжруулах 
  • Нөөцийн эргэлтийг илүү хурдан болгох шаардлагатай. 

Statista-гийн 2024 оны судалгаагаар агуулахын хяналтаа автоматжуулсан байгууллагуудын алдагдал 30% буурсан гэж дурдсан байдаг. 

 

  1. Гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан бэлтгэх

 

Гааль дээрх бичиг баримтын зөрчил, бүрэн бус байдал нь улирлын оргил үед ачаа гацах гол шалтгаан болдог. Тиймээс: 

  • E-AWB, цахим нэхэмжлэх (invoice) ашиглах, 
  • Бүх зөвшөөрөл, сертификатыг урьдчилан цуглуулах, 
  • Импортын тусгай нөхцөлтэй бараанд тайлбар, тайлан бэлдэх шаардлагатай. 

IATA-гийн мэдээгээр E-AWB ашигласнаар гаалийн бүрдүүлэлтийн хугацаа дунджаар 24–48 цаг хүртэл хэмнэгддэг гэж мэдээлсэн байна. 

 

  1. Найдвартай логистикийн түнштэй хамтрах

 

Оргил үед туршлагатай 3PL түнштэй ажиллах нь ачаа тээвэр, агуулах, бүрдүүлэлтийн уялдаа холбоог сайжруулж, ачаалалтай үед зөв шийдвэрийг шуурхай гаргах боломжоор хангадаг. Gartner Supply Chain Insights-ийн 2023 оны тайланд, олон улсын нийлүүлэлтийн тасралтыг амжилттай даван гарсан компаниудын 74% нь итгэлтэй логистикийн түнштэй байдаг. 

Нийлүүлэлтийн тасралтыг урьдчилан харж, ухаалгаар зохион байгуулах нь зөвхөн ложистикийн үр ашиг биш, харилцагчийн итгэл, бизнесийн нэр хүндийг хамгаалах үндсэн хүчин зүйл юм. 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn