УБТЗ ХНН транзит тээврийн хөнгөлөлтөө буурууллаа.

АНУ – н ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ -н ерөнхийлөгч Ши Жиньпин нар БНСУ -д болсон чуулганы үеэр уулзаж тариф бууруулах талаар хэлэлцээнд хүрснээр БНХАУ – с АНУ руу экспортын ачааны хэмжээ 8% орчим өсөөд байна.

АНУ фентанилын наймаатай холбоотойгоор БНХАУ – д нэмэлтээр ногдуулаад байсан 20% -н тарифаа 10% болгож бууруулав. Ингэснээр БНХАУ д ногдуулсан нийт тарифын хувь хэмжээ 57% – с 47% болж буурч байна.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Синганг боомтын терминал дээр нийт 650 TEU одоогийн байдлаар байгаагаас

Wujie 3 – 100 TEU, Xingang North – 400 TEU, Xingang Port – 150 TEU байна.

10 дугаар сарын 1 нээс 10 дугаар сарын 31 ны хооронд Тяньжин – УБ чиглэлд 43 цуваа галт тэрэг гарсан байна.

Транзит авто тээврээр 550 чингэлэг гарсан байна.

Эрээн – Замын Үүдийн авто хил

Эрээнийн авто хилээр өдөрт 200 гаруй машин нэвтэрч байна.

Замын-Үүдээс Эрээн рүү 3-4 өдөр дараалалд зогсож нэвтэрч байгаа бол Эрээнээс – Замын Үүд тал руу тухайн өдөртөө нэвтэрч байна.

Энэ сарын 21 болон 26 ны өдрүүдэд Монголын бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа тул Замын Үүд – Эрээний боомт амарна.

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш – Беларус руу 1-2 хоног, Беларусь – Польш руу 8-10 хоног

Латви – Беларус руу 1-2 хоног, Беларус – Латви руу 10-12 хоног

Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1 хоног байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

УБТЗ

УБТЗ ХХН дамжин өнгөрөх чингэлгийн тээвэрт үзүүлдэг хөнгөлөлтөө буурууллаа.

Тухайлбал УБТЗ ХХН – н гол замаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч ачаа илгээгч нарт үзүүлдэг хөнгөлөлт нь УБТЗ -н тээврийн үр ашгийг тодорхой хэмжээгээр бууруулж ирсэн. Тэгвэл 2025 оны 11.03 – ны өдрөөс эхлэн Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх ачаатай 20 футын чингэлэгт олгодог 25% – н хөнгөлөлтийг 15% болгохоор УБТЗ -н ерөнхий хорооны хурлаас шийдвэрлэсэн байна.

Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 665 чингэлэг байгаагаас: Ачаатай-501, Хоосон-164 чингэлэг байна.

Дараахь олон улсын боомтууд дээр усан онгоцны хуваарь хойшилж байна

1. Итали улсын Ancona боомт 10 хоногоор, Bari боомт 8 хоногоор хуваарь хойшилж байнa.

2. Герман Улсын Speyer боомт 18 хоногоор, Dortmund боомт 31 хоногоор хуваарь хойшилж байна.

3. Бельги Улсын Kapelle Op Den Bos боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

4. Өмнөд Солонгос Улсын боомтууд хэвийн ажиллаж байнa.

5. Польш Улсын Gdynia боомт 8 хоногоор, Szczecin боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Энэтхэг Улсын боомтууд хэвийн ажиллаж байнa.

7. Бельги Улсын Kapelle Op Den Bos боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Тайланд Улсын Pat Bangkok боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Нидерланд Улсын Nijmegen боомт 13 хоногоор, Barge Terminal Born боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Канад Улсын боомтууд хэвийн ажиллаж байнa.

11. БНХАУ-ын Yunfu боомт 32 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Австрали Улсын Port of Sydney боомт 7 хоногоор, Bell Bay боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.

13. Малайз Улсын Kuching боомт 8 хоногоор, Tawau боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Сингапур Улсын боомт хэвийн ажиллаж байна.

15. Швед Улсын Gavle боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Бразил Улсын боомтууд хэвийн ажиллаж байнa.

17. Испани Улсын боомтууд хэвийн ажиллаж байнa.

18. Филиппин Улсын General Santos боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

19. Турк Улсын Iskenderun боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

20. Индонези Улсын боомтууд хэвийн ажиллаж байнa.

21. Ирланд Улсын боомтууд хэвийн ажиллаж байнa.

22. Япон Улсын Hibiki боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

23. Франц Улсын Le Havre боомт 6 хоногоор, Rouen боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

24. Шинэ Зеланд Улсын Wellington боомт 9 хоногоор, Napier боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

25. Өмнөд Африкийн боомтууд хэвийн ажиллаж байнa.

26. Вьетнам Улсын Da Nang боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

27. ОХУ-ын Novorossiysk боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

28. Египт Улсын Abu Qir боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

29. Дани Улсын Copenhagen боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

30. Португал Улсын Port of Lisboa боомт 29 хоногоор хуваарь хойшилж байна.

20 жилийн туршлагатай Монголын хамгийн том тээвэр ложистикийн компани танд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.

 

ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn