УБ хотын төмөр замын терминалууд дээр импортын ачаатай нийт 467 чингэлэг байна.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Синганг боомтын терминал дээр нийт 500 TEU одоогийн байдлаар байгаагаас

Wujie 3 – 100 TEU, Xingang North – 300 TEU, Xingang Port – 100 TEU байна.

8 дугаар сарын 1 нээс 8 дугаар сарын 31 ны хооронд Тяньжин – УБ чиглэлд 35 цуваа галт тэрэг гарсан байна.

Синганг – Эрээн чиглэлд автоор 400 чингэлэг тээвэрлэгдсэн байна.

Синганг дээр ирсэн ачаа 10-12 хоногийн дараа гарч, Сингангаас – Замын-Үүд хүртэл тээвэрлэх хугацаа 5 хоног байна.

Эрээн – Замын Үүдийн авто хил

Эрээн – Замын-Үүдийн хил 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ба тус боомтоор өдөрт 500 гаруй машин нэвтэрч байна.

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш – Беларусын хил дээр ачааны бичиг баримт бүгд бэлэн бол 1 – 3 хоног орчим хүлээж хилээр нэвтэрч байна.

Латви – Беларусын хил 2-4 хоног хүлээж байж хилээр нэвтэрч байна

Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1 хоног байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

УБТЗ – Терминалуудын мэдээ

АБТЭМА гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 59 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах21 чингэлэг, нийт 80 чингэлэгтэй байна.

ТиАй гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 227 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 44 чингэлэг, нийт 271 чингэлэгтэй байна.

Амгалан ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 181 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 51 чингэлэг, нийт 232 чингэлэгтэй байна.

Дараахь олон улсын боомтууд дээр усан онгоцны хуваарь хойшилж байна

1. Мексик Улсын Progresso боомт 14 хоногоор хуваарь хойшилж байнa.

2. Нидерланд Улсын Hengelo боомт 15 хоногоор, Amsterdam боомт 10 хоногоор, Moerdijk боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.

3. Филиппин Улсын Cebu боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

4. Малайз Sibu боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

5. АНУ-ын улсын Cleveland боомт 8 хоногоор, Saint Paul боомт 19 хоногоор хуваарь хойшилж байнa.

6. Итали улсын Genova боомт 7 хоногоор, Bari боомт 20 хоногоор, Salerno боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

7. Индонези улсын боомтууд хэвийн ажиллаж байна.

8. Грек улсын боомтууд хэвийн ажиллаж байна.

9. Герман Улсын Weil Am Rhein боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Франц Улсын Bordeaux боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Португал Улсын Lisboa боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Тайланд Улсын Khlong Toei Port port боомт 13 хоногоор хуваарь хойшилж байнa.

13. Австрали Улсын Townsville боомт 12 хоногоор, Adelaide боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Бразил Улсын Rio De Janero боомт 38 хоногоор, Paranagua боомт 8 хоногоор, Itajai боомт 7 хоногоор, Vitoria боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Их Британи улсын Tilbury боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Япон Улсын Tokuyamakudamatsu боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.

17. Норвеги Улсын Maloy боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

18. Ирланд Улсын Cork боомт 29 хоногоор хуваарь хойшилж байна.

19. Шинэ Зеланд Улсын Napier боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

20. Дани Улсын Fredericia боомт 7 хоногоор, Aarhus боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

21. Финланд Улсын Helsinki боомт 10 хоногоор, Kokkola боомт 11 хоногоор, Kotka боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

20 жилийн туршлагатай Монголын хамгийн том тээвэр ложистикийн компани танд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

 

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn