
Гуравдагч улсаас Тяньжин боомтоор
Синганг боомтын терминал дээр нийт 500 TEU одоогийн байдлаар байгаагаас
Wujie 3 – 100 TEU, Xingang North – 300 TEU, Xingang Port – 100 TEU байна.
8 дугаар сарын 1 нээс 8 дугаар сарын 25 ны хооронд Тяньжин – Эрээн, Замын-Үүд чиглэлд 30 цуваа галт тэрэг гарсан байна.
Мөн Тяньжин – Эрээн чиглэлд автомашинаар 350 чингэлэг тээвэрлэгдсэн байна.
Синганг дээр ирсэн ачаа 7-15 хоногийн дараа гарч, Сингангаас – Замын-Үүд хүртэл тээвэрлэх хугацаа 4-6 хоног байна.
Эрээн – Замын Үүдийн авто хил
Эрээн – Замын-Үүдийн хил уртасгасан цагаар 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ба тус боомтоор өдөрт 500 гаруй машин нэвтэрч байна.
Польш – Беларусын авто хилийн байдал
Польш – Беларусын хил дээр ачааны бичиг баримт бүгд бэлэн бол 1 – 3 хоног орчим хүлээж хилээр нэвтэрч байна.
Латви – Беларусын хил 2-4 хоног хүлээж байж хилээр нэвтэрч байна
Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1 хоног байна.
Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
УБТЗ – Терминалуудын мэдээ
Улаанбаатар хотын нийт гаалийн хяналтын талбайд ачаатай 461, хоосон буцах 181, нийт 642 чингэлэг байна.
Дараахь олон улсын боомтууд дээр усан онгоцны хуваарь хойшилж байна
1. Ветьнамын SP ITC port боомт 6 хоногоор хуваарь хойшилж байнa.
2. АНУ-ын улсын боомтууд хэвийн ажиллаж байна.
3. Энэтхэг улсын Mumbai боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
4. БНХАУ-ын Chongqing боомт 6 хоногоор, Zhenjiang боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
5. Арабын Нэгдсэн Эмират улсын Khor Fakkan боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
6. Малайз Sibu боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
7. Грек улсын боомтууд хэвийн ажиллаж байна.
8. Индонези улсын боомтууд хэвийн ажиллаж байна.
9. Турк улсын улсын боомтууд хэвийн ажиллаж байна.
10. Итали улсын La Spezia боомт 6 хоногоор, Ancona боомт 11 хоногоор, Ravenna боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.
11. Өмнөд Солонгосын улсын Ulsan боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
12. Их Британи улсын Felixstowe боомт 6 хоногоор, Belfast боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
13. Япон боомтууд хэвийн ажиллаж байна.
14. Нидерланд Улсын Hengelo боомт 10 хоногоор, Amsterdam боомт 10 хоногоор, Moerdijk боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.
15. Бразил Улсын Navegantes боомт 7 хоногоор, Paranagua боомт 21 хоногоор, Itajai боомт 17 хоногоор, Vitoria боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.
16. Франц Улсын Bordeaux боомт 12 хоногоор, Dunkirk East боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна
17. Испани Улсын Valencia боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
18. Австрали Улсын Townsville боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.
19. Герман Улсын Weil Am Rhein боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
20. Финланд Улсын Kokkola боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
21. Итали Улсын Ancona боомт 11 хоногоор, Ravenna боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.
22. Дани Улсын Fredericia боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
23. Шинэ Зеланд Улсын Napier боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
24. Норвеги Улсын Maloy боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

Монгол Улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд гаалийн хяналтыг сайжруулах төсөлд гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нь 2025–2028 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон өгөгдлийн сангийн системийг хөгжүүлэх, гаалийн хяналт шалгалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашиглан шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мөн гаалийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон ажлыг шат дараалалтай хийх боломжийг бүрдүүлэх юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлснээр худалдааг хөнгөвчлөх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ГЕГ

20 жилийн туршлагатай Монголын хамгийн том тээвэр ложистикийн компани танд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.
ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454
