Орчин цагийн нийлүүлэлтийн сүлжээний суурь зарчим бол бараа бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэх хүртэл чанараа алдахгүй хадгалагдах явдал билээ. Энэ зорилгыг хангахын тулд тээврийн үеийн онцгой горим буюу нөхцөлүүдийг (температур, чийгшил, чичиргээ гэх мэт) чанд мөрдөх шаардлагатай байдаг.
Тэгвэл тухайн горим алдагдсанаар худалдааны, хууль эрх зүйн, нэр хүндийн болон эдийн засгийн эрсдэлүүд хэрхэн үүсдэг талаар тайлбарлая.
Тээвэрлэлтийн горим гэж юу вэ?
Тээвэрлэлтийн горим гэдэг нь тухайн ачааны мэдрэмтгий чанар, физик-химийн бүтэц, хадгалалтын стандартаас хамаарсан онцгой нөхцөл юм. Үүнд:
- Температур (жишээ нь: +2°C–+8°C, -18°C, +15°C–+25°C)
- Чийгшил (дэлбэрэх, исэлдэх эрсдэлтэй бараанд чухал)
- Чичиргээ, хэт дулаан/хүйтэн, нарны гэрэл, гаднын даралт
Жишээлбэл, +5°C–аас доош унасан тохиолдолд сүү, тараг хөлдөж, бүтэц нь алдагддаг. Харин эмийн бүтээгдэхүүнд 25°C-аас дээш температур эмийн үйлчилгээний идэвх буурах, бүр цуцлагдах эрсдэлтэй. Тэгвэл тээвэрлэлтийн горим алдагдсанаар:
Бараа гэмтэх
Хүнсний бүтээгдэхүүний хувьд хөлдөж /гэмтэж хэвийн чанараа алдах бол эм, вакцин, химийн бодисууд температурын хэлбэлзлээс болж идэвхгүйждэг. Харин хамгийн түгээмэл тохиолддог эрсдэл нь бидний өргөн хэрэглээний цахилгаан бараа, тоног төхөөрөмжүүд тээвэрлэлтийн үеийн доргилт болон чийгээс болж эвдэрч болзошгүй байдаг.
Санхүүгийн алдагдал
Тээвэрлэлтийн горим алдагдсанаас үүдсэн эвдэрсэн барааг засварлах, дахин үйлдвэрлэх, буцаах, хаях болон дахин боловсруулах зэргээр нэмэлт зардал гардаг. Мөн энэ шалтгаанаар даатгалын нөхөн олговор олгогдох явдал хязгаарлагдмал байх тохиолдол бий.
Хуулийн хариуцлага ба нийцлийн зөрчил
Тээвэрлэлтийн горим зөрчигдөх нь зөвхөн барааны чанарт нөлөөлөөд зогсохгүй, тухайн барааны техникийн шаардлага, хууль эрх зүйн MNS, GSP, GDP зэрэг стандартуудыг зөрчих эрсдэл үүсгэдэг.
Итгэлцэл, нэр хүндийн алдагдал
Бараа хүлээн авагчийн сэтгэл ханамж болон хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд мөн үүсдэг.
ШИЙДЭЛ
Бид харилцагчийн ачааны онцлог, мэдрэмтгий чанарыг нарийвчлан судалж, дараах технологи, аргачлалд суурилсан шийдлүүдийг ашиглан тээвэрлэлтийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг. Үүнд:
Температур хяналтын төхөөрөмж
Дата логгер, real-time мэдрэгчүүд ашиглан тээвэрлэлтийн явц дахь температурын өөрчлөлтийг тасралтгүй бүртгэж, шаардлагатай тохиолдолд сэрэмжлүүлэг өгөх, шуурхай арга хэмжээ авах боломж бүрдүүлдэг.
Горимын шошго, анхааруулга
Барааны мэдрэмтгий байдлыг илтгэсэн “Хөлдөх эрсдэлтэй”, “Сэрвэгэр тээвэр”, “Хэвтээ байрлалтай тээвэрлэнэ” зэрэг стандартад нийцсэн шошгыг ил тод байршуулж, бүх оролцогч талуудад мэдээлэлдэг.
Хүйтний тээврийн хэрэгсэл
Хөргүүртэй автомашин, дулаалга сайтай контейнер, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг ашигласнаар ачааны температурын горимыг тогтвортой барих боломжтой болдог.
Тээврийн ажилтны сургалт
Манай жолооч, агуулахын оператор, тээвэр хариуцсан ажилтнууд нь тээврийн горимын шаардлагад нийцүүлсэн сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрт тогтмол хамрагддаг. Ингэснээр аюулгүй ажиллагаа, харилцаа, нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх чадвар өндөр байна.
Гэнэтийн нөхцөлд авах арга хэмжээний төлөвлөгөө
Хяналтын систем, нөөц хөргүүр, дотоод мэдэгдлийн протокол, маршрутын өөрчлөлтийн шийдлүүд бүхий contingency plan-ийг байгууллагын хэмжээнд бүрдүүлэн хэрэгжүүлдэг. Энэ нь гэнэтийн нөхцөлд ачааг итгэлтэй, хохиролгүй тээвэрлэх баталгаа болдог.
