Инчеон нисэх онгоцны буудал: Тээвэрлэлтийн дамжин өнгөрөх ухаалаг сонголт

Олон улсын тээвэрлэлт хийх бүрд “Инчеон нисэх онгоцны буудлаар дамжин хүргэгдэнэ” гэдэг үг байнга тааралддаг. Гэхдээ яагаад заавал Солонгосын Инчеоныг сонгодог юм бол?Энэ удаад бид Инчеоныг Ази тивийн агаарын ложистикийн төв болгосон таван үндсэн шалтгааныг онцлон хүргэж байна. 

 

Стратегийн байршил 

Инчеон нь Монгол, Хятад, Япон, Зүүн өмнөд Ази, АНУ зэрэг улс орнуудын хоорондын гол зангилаа болж ажилладаг. Энэ нь ачаа тээвэрлэлтийн хугацааг хэмнэж, барааг хэрэглэгчдэд илүү хурдан хүргэх боломжийг бүрдүүлдэг. 

  

Дэлхийн жишигт нийцсэн дэд бүтэц 

Инчеон бол зөвхөн зорчигч тээвэрлэдэг буудал бус. Харин: 

  • Ачааны тусгай терминалтай 
  • Хөргүүртэй агуулах 
  • Автомат ангиллын системтэй дэлхийн жишигт нийцсэн төв юм. Инчеон буудал нь 3 төрлийн CEIV (IATA-гийн баталгаажуулалт) гэрчилгээг дэлхийд анх удаа нэг дор авсан байдаг. Эм, хүнс, өндөр технологийн бараа зэрэг нарийн нөхцөл шаардсан ачаанд хамгийн тохиромжтой шийдэл болдог. 

  

Олон улсын авиа компаниудын зангилаа 

Инчеон нь 150+ олон улсын чиглэлтэй, 90 гаруй агаарын тээврийн компани ажилладаг. Korean Air, Asiana Airlines гэх мэт өөрийн үндэсний том тээвэрлэгчидтэйгээс гадна: 

  • DHL Aviation 
  • FedEx Express 
  • UPS Airlines 
  • China Cargo Airlines 
  • Singapore Airlines Cargo 
  • Cathay Pacific Cargo 
  • Emirates SkyCargo зэрэг каргоны мэргэшсэн олон улсын операторууд Инчеоныг ашигладаг. 

  

Хурдтай, найдвартай үйлчилгээ 

Инчеон нь дэвшилтэт гаалийн болон агуулахын системтэй учир ачаа саатах эрсдэл маш бага байдаг. Мөн өдөр бүр олон улсын тогтмол нислэгүүдтэй тул ачааг түргэн хугацаанд тээвэрлэх боломжтой. Солонгосын төр засгаас ложистикийн төв болох бодлогыг тууштай дэмждэг тул олон улсын тээвэрлэгчид урт хугацааны харилцаатай байдаг. 

 

Үр ашигтай, ухаалаг сонголт 

Инчеон нь харьцангуй бага өртөгтэйн дээр гаалийн хялбаршуулсан горим, татварын хөнгөлөлт, өөр өөр урамшууллуудыг санал болгодог. Олон улсын цахим худалдаа, үйлдвэрээс захиалсан сэлбэг, тоног төхөөрөмж, B2B бараа нийлүүлэлт бүгд энэ буудлаар дамжин Монголд ирдэг нь тохиолдлын хэрэг биш ээ. 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn