6 дугаар сарын 1 нээс өнөөдрийг хүртэл нийт 26 цуваа галт тэрэг гарсан байна.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Синганг боомтын терминал дээр нийт 1800 TEU одоогийн байдлаар байгаагаас

Wujie 3 – 1000 TEU, Xingang North – 700 TEU, Xingang Port – 100 TEU байна.

6 дугаар сарын 1 нээс өнөөдрийг хүртэл Тяньжин – УБ чиглэлд 26 галт тэрэг гарсан байна. Мөн Тяньжин боомт дээр автоор гархаар хүлээгдэж буй 30 чингэлэг одоогоор байна.

Эрээн – Замын Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 150 орчим машин орж, 250 орчим машин гарч байна. Монгол талаас 6-7 өдөр дараалалд зогсож байж нэвтэрч байна.

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш – Беларусын хил дээр ачааны бичиг баримт бүгд бэлэн бол 3 – 5 хоног орчим хүлээж хилээр нэвтэрч байна.

Латви – Беларусын хувьд Латвийн хил дээр оочир бага зэрэг нэмэгдэж, экспортын мэдүүлгийг шалгах шинэ систем нэвтрүүлснээс хойш гаалийн хяналтын бүсийн хүчин чадал 2 дахин удааширсан. Үүнтэй холбогдуулан оочир 7 хүртэлх хоногийн хугацаатай байна.

Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1-3 хоногийн хооронд байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

УБТЗ – Терминалуудын мэдээ

АБТЭМА гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 122 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 32 чингэлэг, нийт 156 чингэлэгтэй байна.

ТиАй гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 397 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 54 чингэлэг, нийт 451 чингэлэгтэй байна.

Амгалан ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 214 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 71 чингэлэг, нийт 285 чингэлэгтэй байна.

Дараахь олон улсын боомтууд дээр усан онгоцны хуваарь хойшилж байна

1 Ветьнамын Da Nang боомт  7 хоногоор хуваарь хойшилж байна.

2. АНУ-ын Cincinnati боомт  7 хоногоор хуваарь хойшилж байна.

3. Энэтхэг улсын Vizhinjam International Seaport боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

4. БНХАУ-ын Dafeng боомт 58 хоногоор, CNXGG боомт  10 хоногоор, Taicang боомт  32 хоногоор хуваарь хойшилж байна.

5. Арабын Нэгдсэн Эмират улсын Umm Al Quwain боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Малайз улсын боомтууд хэвийн ажиллаж байна.

7. Грек Heraclio боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Индонези улсын Palembang боомт 21 хоногоор, Balikpapan боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Турк улсын Diliskelesi Port боомт 18 хоногоор, Samsun Port боомт 12 хоногоор, Antalya боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Итали улсын Genova боомт 8 хоногоор, Pozzalo боомт 10 хоногоор, Port of Sassuolo боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Өмнөд Солонгосын Gwangyang боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Их Британи улсын Belfast  боомт 8 хоногоор, Middlesbrough боомт 6  хоногоор хуваарь хойшилж байна.

13. Япон улсын боомтууд хэвийн ажиллаж байна.

14. Тайландын Songkhla боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Бразил улсын Salvador боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Франц улсын Bordeaux боомт 8 хоногоор, Fos Sur Mer  боомт 6 хоногоор,  Rouen боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

17. Польш боомтууд хэвийн ажиллаж байна.

18. Филиппин Davao боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна..

19. Бельги Ghent боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

20. Нидерланд улсын Veghel боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.

21. Канадын St Johns боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

22. Финландын Rauma боомт 14 хоногоор, Kotka боомт 6 хоногоор, Oulu боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

23. Шинэ Зеландын боомтууд хэвийн ажиллаж байна.  

24. Дани улсын боомтууд хэвийн ажиллаж байна.  

25. Швед Stockholm боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

20 жилийн туршлагатай Монголын хамгийн том тээвэр ложистикийн компани танд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.

 

ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn