5 дугаар сард Тяньжин боомтоос Улаанбаатар луу 850 чингэлэг автомашинаар ирсэн байна.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Синганг боомтын терминал дээр нийт 2600 TEU одоогийн байдлаар байгаагаас

Wujie 3 – 1300 TEU, Xingang North – 1100 TEU, Xingang Port – 200 TEU байна.

5 – р сард нийт 52 цуваа галт тэрэг гарсан ба 850 чингэлэг автомашинаар гарсан байна. Сингангаас 20-25 хоногийн дотор гарч, Сингангаас Замын-Үүд хүртэл тээвэрлэх хугацаа 3-5 хоног байна.

Эрээн – Замын Үүдийн авто хил

Замын үүдэд 10+ эгнээ бүхий 800 гаруй машины дараалал үүссэн байгаа ба 2-3 хонож Эрээний хил нэвтэрч байна. Харин Эрээнээс – Замын үүд чиглэлд машинууд Эрээний Хуанью талбайгаас гарах бичгээ авснаас хойш 4 хонож Замын – Үүд рүү гарч ирж байна.

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш – Беларусын хил дээр ачааны бичиг баримт бүгд бэлэн бол 3 – 5 хоног орчим хүлээж хилээр нэвтэрч байна.

Латви – Беларусын хувьд Латвийн хил дээр оочир бага зэрэг нэмэгдэж, экспортын мэдүүлгийг шалгах шинэ систем нэвтрүүлснээс хойш гаалийн хяналтын бүсийн хүчин чадал 2 дахин удааширсан. Үүнтэй холбогдуулан оочир 7 хүртэлх хоногийн хугацаатай байна.

Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1-3 хоногийн хооронд байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

УБТЗ – Терминалуудын мэдээ

АБТЭМА гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 104 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 48 чингэлэг, нийт 152 чингэлэгтэй байна.

ТиАй гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 167 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 176 чингэлэг, нийт 343 чингэлэгтэй байна.

Амгалан ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 204 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 31 чингэлэг, нийт 235 чингэлэгтэй байна.

Дараахь олон улсын боомтууд дээр усан онгоцны хуваарь хойшилж байна

1. Малайз Улсын Miri боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна.

2. Энэтхэг улсын Visakhapatnam боомт 7 хоногоор, Mangalore боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

3. Испани Улсын Gijon боомт 14 хоногоор, Sevilla боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.

4. БНХАУ-ын Yueyang боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

5. Филиппин улсын Cebu боомт 7 хоногоор, Davak боомт 10 хоногоор, Cagayan De Oro боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Индонези Улсын Palembag боомт 21 хоногоор, Balikpapan боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

7. Нидерланд улсын Zaandam боомт 25 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Итали улсын Port pf Sassuolo боомт 7 хоногоор, Augusta боомт 18 хоногоор, Ancona боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Турк Улсын Yarimca боомт 8 хоногоор, Evyap боомт 16 хоногоор, Gebze боомт 41 хоногоор, Izmir боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Португал Улсын Port of Lisboa боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Тайланд улсын Samut Sakhon боомт 9 хоногоор, Songkhla боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Норвеги улсын Orkanger боомт 15 хоногоор, Stavanger боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

13. Бразил улсын Navegantes боомт 9 хоногоор, Salvador боомт 16 хоногоор, Rio De Janeiro боомт 28 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Швед улсын Helsinborg боомт 7 хоногоор, Stockholm боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Герман улсын Nuremberg боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Их Британи улсын Belfast боомт 17 хоногоор хуваарь хойшилж байна.

17. Канад Улсын St Johns боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

18. Япон Улсын Toyamashinko боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

19. Франц Улсын Montoir боомт 77 хоногоор, Rouen боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

20. Дани Улсын Fredericia боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

21. Финланд Улсын Helsinki боомт 14 хоногоор, Oulu боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

22. ОХУ-ын St. Petersburg боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

Тяньжин боомт болон БНХАУ – н бүх хотуудаас Авто болон Вагоноор чингэлэг тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол хүргэж байна.

ЭНД дарж тээврийн үнийн санал авна уу.

 

ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn