Өнөөдрийн өндөр өрсөлдөөнтэй, хэрэглэгчийн хүлээлт өндөртэй бизнесийн орчинд нийлүүлэлтийн гинжин хэлхээний амжилт дан ганц зардлын оновчлолоос хамаарахгүй. Харин цаг хугацааг хэрхэн оновчтой удирдаж байгаа нь өрсөлдөх чадварыг тодорхойлдог. Олон байгууллагууд шууд харагдах тээврийн өртөгт төвлөрч, хугацааны алдагдлаас үүдэх шууд бус зардлуудыг үл тоомсорлодог нь ажиглагддаг. Энэхүү цаг хугацаанаас үүдэх зардалд:
Lost Sales – Захиалга хэтэрсэн хугацаанд хүргэгдэж, хэрэглэгч худалдан авалтаа цуцлах
Production Downtime – Үйлдвэрлэлд шаардлагатай орц материал хугацаанд ирээгүйгээс шалтгаалсан зогсолт үүсэх
Stockout Risk – Бараа дуусах эрсдэл нэмэгдэж, хэрэглэгч өөр ханган нийлүүлэгч сонгох
Overstocking Compensations – Зах зээлийн хэлбэлзэлд бэлдэх нэрийдлээр хэт их нөөц бүрдүүлж, хадгалалтын зардал нэмэгдэх
McKinsey-ийн судалгаагаар нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нь компаниудын жилийн ашгийн 42%-ийг алдах эрсдэлтэй гэж үздэг. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн их хэмжээний санхүүгийн алдагдал авчирч болохыг харуулж байна.
Хэдийгээр агаарын тээвэр нэгж өртгийн хувьд өндөр ч тодорхой нөхцөлүүдэд хамгийн үр ашигтай шийдэл болдог. Жишээлбэл: Time-Sensitive бараа (эм, сэлбэг, загварын бүтээгдэхүүн, дээж гэх мэт), Critical supply items – үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд зайлшгүй шаардлагатай эд ангиуд болон хүнсний бүтээгдэхүүнүүдэд.
Цаг хугацаа бол логистикийн үйл ажиллагаанд хэмжигдэх боломжтой хамгийн үнэ цэнтэй нөөц юм. “Fast is the new cheap” гэдэг ойлголт улам бүр бодитой болж, шуурхай хүргэлт нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, зах зээлийн хариу үйлдлийн хурдыг тодорхойлох гол хүчин зүйл болсоор байна.
