Хүнсний бүтээгдэхүүн гэдэг бол хэрэглэгчийн эрүүл мэндтэй шууд холбоотой, маш эмзэг ачаа. Хэрвээ тээвэрлэлтийн шат дамжлага бүрд зохих стандарт, нөхцөл, анхаарал тавигдахгүй бол бараа гэмтэх, муудах, бүр хаягдах эрсдэлтэй. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд дараах гол зарчмуудыг баримтлах нь нэн чухал:
Барааны шинж чанараа тодорхойлох
Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхээс өмнө бараа ямар төрөлд багтах вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй.
|
Төрөл |
Жишээ |
Онцлог |
| Хөргөлттэй | Мах, сүү, тараг, хүнсний ногоо | Температур 0°C – 8°C |
| Хөлдөөсөн | Загас, мөс, зайрмаг | Температур -18°C орчим |
| Хуурай хүнс | Будаа, гурил, лаазалсан бүтээгдэхүүн | Энгийн нөхцөлд тээвэрлэнэ |
| Савласан хүнс | Ундаа, шөл, соус | Савлагаа бүрэн бүтэн байх шаардлагатай |
Тээврийн хэрэгслийн тохиргоо, стандартыг хангах
- Хөргүүртэй машин (Reefer truck, reefer container) ашиглах
- Температур хянагчтай байх
- HACCP буюу хүнсний аюулгүй байдлын системтэй нийцэх
- Чийг, тоос, үнэр шингэхээс хамгаалсан доторлогоо хийх
Сав баглаа боодол маш чухал
- Вакум савлагаа, хөөсөнцөр хайрцаг, мөстэй уут зэрэг тусгай савлагаа ашиглана.
- Тээвэрлэлтийн явцад бараа шахагдах, асгарах, халдвар орох эрсдэлгүй байхаар хийнэ.
- Савлагаа дээр хадгалах нөхцөл, дуусах хугацаа бичсэн байна.
Зөв чиглэл, хүргэлтийн маршрут
- Хүнсний тээвэрлэлтийг аль болох шууд, богино хугацаанд гүйцэтгэх
- Замын нөхцөл, хүйтний улиралд тусгай хамгаалалт хийх
- Бараа хүлээлгэх агуулах нь ч мөн хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцэх ёстой
Бичиг баримт, хяналт
- Хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээ, импортын зөвшөөрөл шаардлагатай
- Дотоод болон олон улсын хүнсний аюулгүй байдлын дүрэм мөрдөх (HACCP, ISO 22000 гэх мэт)
- Хүргэлтийн явцад барааг хянах tracking систем ашиглах
Монложистикс + Хүнсний тээвэр
Бид бүх төрлийн түргэн муудах хүнс, ургамал, жимс ногоо, эм эмийн бүтээгдэхүүн болон бусад хайлж гэсэх эрсдэл бүхий бүтээгдэхүүнийг температурын горимтой тээврээр тогтмол тээвэрлэж байна.
